Гадаад мэдээДЭЛХИЙ

Сидней дэх ОХУ-ын консулын байрыг машин мөргөжээ

Өнөө өглөө /2025.09.01/ Сидней дэх ОХУ-ын консулын байрыг машин мөргөсний дараа Австралийн цагдаа нар нэг эрэгтэйг баривчилсан байна. Австралийн “Sky News”, “Nine” хэвлэлүүдээр гарсан дүр зураг дээр Виллахра дүүрэг дэх ОХУ-ын консулын байрны хажууд цонх нь хагарсан эзэнгүй машин харагдаж байсан юм.

Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн газар мэдэгдэл хийхдээ ОХУ-ын консулын газрын ойр, Фуллертон гудамжинд машин зөвшөөрөлгүй зогсож байна гэх дуудлагын дагуу орон нутгийн цагаар 08:00 орчим газар дээр нь очжээ. Офицерууд жолоочтой ярилцах гэж оролдсоны дараа тэр эрэгтэй машинаараа консулын газрыг мөргөсөн байна. Цагдаа нар мэдэгдэл хийснээр хэргийн улмаас 39 настай эрэгтэйг баривчилж, 24 настай алба хаагч гартаа гэмтэл авчээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button