Нийгэм мэдээ
Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэгийг барьж, өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан.
Нийт 150 хүүхдийн ортой тус цэцэрлэг 6 бүлэг 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Нийт 66 багш, ажилтантай бөгөөд нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллах юм.
341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг болж буй.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайхан байна