Нийгэм мэдээ

Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга  2025 оны наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Энэ удаагийн Азийн аваргад 19 орны 300 гаруй тамирчин оролцсон байна. Азийн аваргын “U18” ангиллын сонирхогчдын холимог тулааны охидын 55 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн бокс, гардан тулааны “Болд нударга” клубийн тамирчин, ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч  Д.Ариунгоо хүрэл медаль хүртэж Азийн залуучуудын наадамд оролцох эрх хүртэв.

Мөн охидын 60 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч  Б.Өлзийтнаран- хүрэл медаль, Азийн залуучуудын наадамд оролцох эрх, “Кинг панда” клубийн тамирчин Р.Баасанжаргал эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд тав дугаар байр, Азийн залуучуудын наадамд оролцох эрх хүртлээ.

“Шандас ММ” клубийн тамирчин Б.Анх-Ирээдүй 60 кг-ын жинд  тавдугаар байр, Азийн залуучуудын наадамд оролцох эрх, “Шандас ММ” клубийн тамирчин М.Өнөмөнх 70 кг-ын жинд тавдугаар байр, Азийн залуучуудын наадамд оролцох эрх хүртсэн амжилтаар тус тус оролцлоо.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button