Инфографик: Эрчим хүчний сайдын багц ₮90, засварт зарцуулах дүн ₮93 тэрбумаар нэмэгджээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар анхны төсвөө өргөн бариад байна.
Ингэхдээ 31.6 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч 19 сайдын ирэх онд зарцуулах зардал анхаарал татаж байна. Хүйтний улирал эхлэх гэж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний салбарын сайдын багцад ямар хэмжээний төсөв суугдаж, аль чиглэлд зарцуулагдахаар тусгагдсаныг бусад онуудтай харьцуулан дараах инфоргафикт харуулав.
Өмнө онтой харьцуулбал Эрчим хүчний сайдын багцын төсөв 90 тэрбум 358 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн эрчим хүчний хөрөнгө оруулалт, их засварын дүн 93 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин салбар яам дангаар зарцуулах төсвийг 2 тэрбум 642 сая төгрөгөөр бууруулж, танасан байна.
Салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тухайд
- Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөлд 40,680,900,000 төгрөг,
- Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл төсөлд 17 тэрбум 690 сая төгрөг,
- Эрчим хүчний төсөл 2 /ДБ/-д 962,000,000 төгрөг,
- УБ-мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөлд 32 тэрбум 620 сая төгрөг,
- Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөлд гурван тэрбум төгрөг,
- Эрчим хүчний систетийн үр ашиг-3 төсөлд 6 тэрбум 493 сая төгрөгийг тус тус төсөвлөжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖИНХЭНЭ СОЛИОТОЙ ЁСТОЙ ГОЁ ЧААЖИНА ЭНЭ ДӨРВӨДӨӨС НАРТАЙ ӨДӨР САЛАХ УУ? БҮРХЭГ ӨДӨР САЛАХ УУ?БУРХААН ТА ЭНЭ ХҮНИЙГ ГОВЬ ГАЗАР ХОНИН ГҮРВЭЛ БОЛГООД ӨГЧИХӨӨЧ ДЭЭ ГУЙЖ БАЙНА ШҮҮ.
Чойжоо