НҮБ-ын Хүүхдийн Сангаас 11 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлалаа

НҮБ-ын Хүүхдийн Сан, Эрүүл Мэндийн Яамтай хамтран эмнэлгийн хог хаягдлын 11 тэрбум төгрөгийн үнэ бүхий 51 төхөөрөмжийг 21 аймгийн төв эмнэлэг, зоонозын төвүүдэд нийлүүлжээ.
Эдгээр төхөөрөмжүүдийн нэгийг өнөөдөр /2025.09.02/ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд суурилуулж, ашиглалтад оруулсан байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас тус төвд 642 сая төгрөгийн үнэ бүхий лабораторийн кабинет, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
Тус тоног төхөөрөөмжүүдийг суурилуулснаар ХӨСҮТ-ийн хог хаягдлын менежмент, лабораторийн аюулгүй байдал сайжирч эмнэлгийн аюултай хог хаягдлыг байгальд ээлтэй, зардал багатай боловсруулах боломж бүрдэж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын цар тахлын бэлэн байдлыг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх ажлуудын хүрээнд Засгийн газрыг дэмжин ажиллаж байгаа ажээ.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.