Гадаад мэдээДЭЛХИЙ

UNICEF: Газад ундны усны гамшиг тохиолдоход ойрхон байна

НҮБ-ы Хүүхдийн Сангийн (UNICEF) дарга Кэтрин Рассел даваа гарагт /2023.10.30/ мэдэгдэл хийхдээ Газа дахь ундны усны асуудал гамшгийн түвшинд хүрэхэд маш ойрхон байна гэж анхааруулжээ.

Рассел “Хүүхдүүд мөргөлдөөн эхлүүлдэггүй, бас зогсоож ч чадахгүй. Тэдний аюулгүй байдлыг бид нэн тэргүүний зорилгоо болгон ажиллах хэрэгтэй” хэмээсэн байна.

Катерин Рассел

Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдээлэл өгөхдөө Газа дахь энгийн иргэдийн дэд бүтцэд өгч буй агаарын цохилтын гамшигт үр дүнг танилцуулсан байна. Рассел “Газад буй цэвэр усны өчүүхэн нөөц хурдан дуусаж байна. Тэнд амьдарч байгаа 2 сая хүнд нэн хэцүү нөхцөл байдал үүснэ. Ус хангамжийн дэд бүтцийн 55 хувь нь засварлагдах шаардлагатай гэж тооцоолсон” гэж хэлсэн юм.

Мөн “Ус давсгүйжүүлдэг цорын ганц үйлдвэр нь ердөө 5 хувийн хүчин чадлаараа ажиллаж байна. Мөн Газа дахь зургаан ус цэвэршүүлэх байгууламжууд түлшгүйн улмаас үйл ажиллагаа явуулахгүй байгаа” гэж Рассел хэлжээ.

Тэрбээр Газа дахь нөхцөл байдал гамшиг болохын ирмэг дээр байна гэдгийг анхааруулж, олон хүмүүс ангаж эсвэл бохир уснаас халдвар авч амь үрэгдэнэ гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-31 12:10

ЯАХ ГЭЖ ЗҮГЭЭР БГАА ХӨРШӨӨ СЭРЭЭЖ ДОВТОЛДОГ БНАА. ХАРИУГ НЬ Л ӨГЧ БНА. ДУНД НЬ ГЭМГҮЙ ХҮҮХДҮҮД ҮХЭЖ ЗОВЖ БНА ДАА. ХАМАС, ОХУ.

Зочин Зочин
Зочин Зочин
2023-10-31 12:59

ХАМАС-ыг устгаж чадахгүй д�##�имдуулаад энгийн гэмгүй хүмүүс үрэгдээд байна. Энэ Израйл одоо болиосой!

Зочин
Зочин
2023-10-31 18:01

ТЭГЭЭД ХАЛТАЙСАН ЭРГҮҮ НОВШНУУДАА НААД ДАЙН БАЙЛДААНАА ЗОГСООГООЧ ТЭГЭЭД Ч ТЭНД БОЛЖ БАЙГАА ТЭНЭГЛЭЛ ӨӨРСДИЙГӨӨ ЯАЯ ГЭЖААГАА ҮХЭР МОНГОЛЧУУДАД ЮУНЫ ХАМАА БАЙСАН ЮМ.ДЭЭРЭЭ САНДАЙЛСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АРХИЧИН ЯАНХАНУУДАА ЯАЯ ГЭЖ БАЙХАД ЮУН ИХ САНААТАЙ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button