6-р сургуулийн өргөтгөлийн засвар дуусаагүйгээс 2-12-р ангийн 1700 хүүхэд цахимаар хичээллэж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн 1700 гаруй сурагч сургууль засвартай гэх шалтгааны улмаас цахимаар хичээллэж байна.
Энэ талаар тус сургуулийн менежерээс тодруулахад "Манай сургууль хоёр давхар барилгатай байсан. Сурагчдын суралцах орчныг бүрдүүлэхийн тулд нэг давхар өргөтгөл нэмэхээр төлөвлөж, шалгарсан компани засварын ажлаа үргэлжлүүлж байгаа. Угтаа 2026 оны есөн сард бүрэн ашиглалтад оруулна гэж тусгагдсан. Гэсэн ч Нийслэл болон гүйцэтгэгч компанитай тохиролцсоны үндсэн дээр энэ есөн сард хүүхдүүдээ хүлээн авахаар болсон.
Гэтэл дээвэр нь онгорхой сургуультай хичээлийн жилээ эхлүүлсэн тул 2-12 дугаар ангийн 1700 орчим хүүхэд өдгөө цахимаар хичээллэж буй. Харин шинээр элссэн нэгдүгээр ангийн таван бүлгийн 175 хүүхэд өргөтгөлийн ажил хийгдэхгүй байгаа жигүүрт суралцаж байна. Одоогоор барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компаниас энэ сарын 22-нд дээврийг битүүлж, сурагчдыг хүлээн авахад бэлэн болгоно гэж мэдэгдсэн. Иймд 22-ны өдрийг хүлээж, цахимаар хичээллэхээс өөр арга байхгүй" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тойргоор нь сургав�##� ийм зард�##� гаргахгүй хичээлээ эхэлж болох л байсанв гаднаас их хүүхэд авдаг болохоор анги дүүргэлт хэтэрчээд хэцүү байна