НИЙГЭМНийгэм мэдээ

Японы цэргийн алба хаагчид монгол малчны хотонд зочилжээ

Монгол болон Япон Улсын хамтарсан  “Зам-2025” сургалтад манай улсад болж буй.

Энэхүү сургалтад оролцож байгаа Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний сургалтын бүлгийн бүрэлдэхүүн наймдугаар сарын 31-ний өдөр Тэрэлжийн 6 дугаар хорооны малчин Лүмбэнгийн Баянжаргалынд зочилсон бөгөөд Монгол ёс заншил, өв уламжлал, малчны амьдрал ахуйтай танилцжээ. Түүнчлэн Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхсон байна.

Монгол малчин айл хүрэлцэн ирсэн зочдоо цагаан идээ, ундаагаар дайлж, тэдэнд мал маллах арга ухаан, цагаан идээг хэрхэн боловсруулдаг, түүнийг хэрэглэхийн ач холбогдлын талаар тайлбарлан танилцуулжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 3, 2025 10:39

Хужаа цэрэг м�##�чин айл болгонд амьдарна

Back to top button