Нийгэм мэдээ
25 давхар барилгын террасаас 24 настай эрэгтэй унаж амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025-08-29/ Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Эко тауэр барилгаас 24 настай эрэгтэй өндрөөс унаж амиа алдсан байна.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Эко тауэр барилгаас хүн унаж нас барсан байна гэх дуудлага наймдугаар сарын 29-ний 17.00 цагт цагдаагийн 102 утсанд бүртгэгдсэн байна. Одоогоор тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" хэмээсэн юм.
Урьдчилсан байдлаар тухайн барилгад үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээний байгууллагын террасаас унаж амиа алдсан нь тогтоогдоод байгаа юм байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.