Нийгэм мэдээ

Үхрийн цул мал кг тутамдаа 130 төгрөгөөр өсөж 24,485 төгрөгт хүрэв

Улаанбаатар хотод 2025 оны есдүгээр сарын 01-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос

  • Атар талх 24 төгрөгөөр өсөж 2603
  • Үхрийн ястай мах кг тутамдаа 51 төгрөгөөр өсөж 20737
  • Үхрийн цул мах кг тутамдаа 130 төгрөгөөр өсөж 24485
  • Сонгино кг тутамдаа 145 төгрөгөөр өсөж 4361 болсон байна.

Харин хонины ястай мах кг тутамдаа 90 төгрөгөөр буурч 16691, сүү литр тутамдаа 133 төгрөгөөр буурч 3325, төмс кг тутамдаа 168 төгрөгөөр буурч 2675, лууван кг тутамдаа 189 төгрөгөөр буурч 3466, байцаа кг тутамдаа 99 төгрөгөөр буурч 3732, хүрэн манжин кг тутамдаа 102 төгрөгөөр буурч 3833 төгрөг болсон байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
9 сар 3, 2025 13:32

Тэтгэвэрээрээ амьдардаг надад хэцүү юм бна даа. Арай үйлчилгээ сайтай төлбөртэй эмнэлэг сувил�##� бараадах гэтэл үнэ нь нэмэгдээд чадахааргүй болж бна.

Холбоотой мэдээ

Back to top button