Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж эхэллээ

“Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр өнгөрсөн онц нэгдүгээр сарын 24-нд /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн.
Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдрийг хүртэл түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм.
Улмаар нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураах шийдвэрийг гаргаж, дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албажиж байв.
Тэр даруй тухайн орон сууцыг нураах тендерийг зарласан талаар албаныхан мэдээлж байсан. Тэгвэл өдгөө барилга нураах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Шинээр барих орон сууцны нэг м.кв талбайг нь 2.5 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээллийг оршин суугчид өгч буй. “Шинэ барилга барьж дуустал түрээсийн байрны зардлыг нийслэлийн нөөцийн сангаас гаргахаар болсон билээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.