СПОРТ

“Лозанн-2020”: Биатлонч Э.Энхсайхан түүхэн амжилт гаргалаа

Энэ сарын 9-нд эхэлсэн залуучуудын өвлийн олимпийн III наадам Швейцар улсын Лозанн хотод үргэлжилж байна. 70 орны 1800 гаруй тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж буй наадамд Монгол Улс цана, биатлоны төрөлд зургаан шилдгээ сойж байгаа юм.

Биатлоны төрлийн эрэгтэйчүүдийн 12.5 км-ийн зайн уралдаанд 99 тамирчин өрсөлдсөнөөс Монголын тамирчин Э.Энхсайхан 12 дугаар байрт шалгарч, түүхэн амжилт гаргалаа. Тэрбээр 36:50.9 минут хурдалсан юм.

Биатлоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 10 км зайд 97 тамирчин өрсөлдсөнөөс биатлонч Ч.Бямбасүрэн 46:48.2 минутын амжилтаар 87 дугаар байрт оржээ. Залуучуудын гуравдугаар олимпын наадамд Монголын багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button