Нийгэм мэдээ

ЭДЦС-д гэмтэл гарч, найман аймагт тог тасраад байна

Эрдэнэт дулааны цахилгаан станцад гэмтэл гарч дэд станц хүчдэлгүй болжээ.

Тодруулбал, өнөөдөр оройн 18:51 цагт гэнэтийн ослын гарч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Эрдэнэт дэд станц хүчдэлгүй болжээ. Улмаар ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС, Эрдэнэт УБҮ тэг суулт хийгээд байна.

Үүний улмаас Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд цахилгаангүй болоод байна.

Гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа ч залгах хугацаа тодорхойгүй байна. Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор гэр хорооллын ус түгээх байр түр хугацаанд ажиллахгүй боллоо гэж Эрдэнэт ус, ДТС ОНӨХК мэдээллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button