Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Дайныг хэлэлцээгээр зогсоо эсвэл хүчээр дуусгаж чадна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2025.09.03/ Киевт хандаж мэдэгдэхдээ эрүүл саруул ухаан давамгайлбал дайныг хэлэлцээгээр зогсоох боломж байгаа, ийм аргаар дуусгахыг илүүд үзнэ гэжээ. Гэхдээ өөр арга байхгүй бол дайныг хүчээр дуусгахад зогсооход бэлэн байгаа хэмээсэн юм.

Тэрбээр БНХАУ дахь айлчлалынхаа төгсгөлд үг хэлэхдээ АНУ-аас чин сэтгэлийн хүчин чармайлт гаргаж байгаа учир хонгилын үзүүрт гэрэл харж чадаж байгаа гэжээ. Гэхдээ Путин урт хугацаанд тавьж ирсэн шаардлагаа зөөллөх сонирхолгүй байгаа аж. Тэр хэлэхдээ Киев НАТО-д элсэнэ гэсэн ямар нэгэн санаагаа бүрэн орхиж, орос хэлээр ярьдаг хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлыг зогсоох хэрэгтэй гэсэн байна.

Хэрэв Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Москвад ирвэл түүнтэй уулзахад бэлэн гэж Путин нэмж хэлжээ. Ийм уулзалтад сайтар бэлтгэж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй гэж тэр хэлсэн байна. Украины гадаад хэргийн сайд Москваг уулзалтын газар болгон ашиглах саналыг хүлээн авах боломжгүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл
9 сар 4, 2025 11:25

Шууданч хаа явна?

Холбоотой мэдээ

Back to top button