Тодруулга: ДЦС-ын гэмтлийг засварлаж, найман аймгийн цахилгааныг хэвийн болгосон

Эрдэнэт дулааны цахилгаан станцад өчигдөр гэмтэл гарч дэд станц хүчдэлгүй болсон. Улмаар найман аймагт цахилгаан тасраад байсан юм.
Тодруулбал, Есдүгээр сарын 03-ны оройн 18:51 цагт гэнэтийн ослын гарч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Эрдэнэт дэд станц хүчдэлгүй болсноор ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС, Эрдэнэт УБҮ тэг суулт хийсэн. Мөн үүний улмаас Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд цахилгаангүй болоод байсан. Гэнэтийн ослын дагуу гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа ч залгах хугацаа тодорхойгүй байгааг Эрдэнэт ус, ДТС ОНӨХК мэдээлж байв.
Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар гэмтэл засварлагдсан эсэхийг ЭУДТС-аас тодруулахад, “Гэмтлийн тусгаарлаж, хүчдэлийг хэвийн болгосон. Найман аймгийн тогийг хэвийн болгосон. Гэмтлийн талаарх нарийн мэдээллийг үзлэг, шинжилгээ хийж дууссаны дараа өгөх боломжтой” гэлээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.