Нийгэм мэдээ

Энэ сард хоёр барилдаан болно

Монголын Үндэсний бөхийн холбоноос энэ сард зохион байгуулах хоёр бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. Тодруулбал, энэ сарын 13-нд Намрын улирлын нээлт буюу Хубилай хааны  810 жил, Монголын  барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох юм байна.

Мөн энэ сарын 27-нд сумын цолтны анхны барилдааны түрүү, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх Дагвадоржийн Мягмарсүрэнгийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын нээлтийн барилдаан болохоор товлогджээ. Уг барилдаанд бөхийн тоо хязгааргүй байх аж.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button