Нийгэм мэдээ

Энэ сарын 4-9-ний хооронд тодорхой хугацаагаар замын хөдөлгөөн хязгаарлана

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч нарын тэргүүтэй зочид, төлөөлөгчид энэ сарын 04-09-ний хооронд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа.

Төрийн айлчлалтай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хааж, хязгаарладаг. Эдгээр нь айлчлалын хөтөлбөрт уялддаг тул цагийн хуваарийг хатуу сануулах боломж бага юм.

Эдгээр өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг, Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнд ийм хязгаарлалт хийгдэнэ.

Иймд ТЦА-наас иргэдийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button