Украины асуудлаарх ОХУ-ын шийдвэр таалагдахгүй бол арга хэмжээ авна гэж Трамп анхааруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.09.03/ ОХУ-д анхааруулга өгсөн байна. Украины дайны асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хүргэх мэдэгдэл байгаа эсэх талаар сэтгүүлч Трампаас асуужээ. Үүнд тэр хариулахдаа “Ерөнхийлөгч Путинд илгээх ямар нэгэн мэдэгдэл байхгүй. Тэр намайг ямар байр суурьтайг мэдэж байгаа. Дайны тал дээр ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах л болно” гэсэн байна.
Трамп нэмж “Тэр ямар ч шийдвэр гаргасан бай нэг бол бид сэтгэл хангалуун болно эсвэл үгүй. Хэрвээ сэтгэл хангалуун бус бол арга хэмжээ авах болно” хэмээжээ. Ингэж хэлсний дараа яагаад ОХУ-ын эсрэг арга хэмжээ авахгүй байгаа талаар сэтгүүлч Трампаас асуусан байна. Үүнд тэр хариулахдаа “”Арга хэмжээ аваагүй гэдгийг яаж мэдэж байгаа юм? БНХАУ-аас гадна ОХУ-аас ихээхэн хэмжээгээр газрын тос авдаг Энэтхэгт хоёрдогч хориг тавих нь арга хэмжээ биш үү? ОХУ-д олон зуун тэрбум ам.долларын хохирол учруулсан арга хэмжээ аваагүй гэж та хэлэх үү?” гэсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.