НИЙГЭМНийгэм мэдээ

Байр зарахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурлаа

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авлаа. Энэхүү өргөдлийг хуульч О.Батхүү санаачилсан.

Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" гэх санааг дэвшүүлээд буй.

Жишээлбэл, хувь иргэн 200 сая төгрөгөөр орон сууцаа худалдахад улс хоёр хувийг нь буюу 4 сая төгрөг авах зохицуулалттай аж. Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэж худалдсан хэмжээгээрээ улсад төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ. Тиймээс дээрх заалтыг шударга бус хэмээн үзэж, уг өргөдлийг санаачилжээ.

Тэгвэл тус өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурж, 100 хувьд хүрсэн байна. Иймд одоо уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

ашгүй дээ 126 маань бидний хүсэлтээр шийдвэрлэж өгөөсэй өдөр тутам л татвар торгууль анзаар биднийг дарамь�##�ж байна МАНЖЫН ҮЕ НЯМБА ийн үе адил боллоо

Зочин
Зочин

Батхүү хуульч шүгэл үл ээсний хүчинд 100000 хүрлээ нөгөө их хурлын гишүүн хулгайч нар нь шүгэл сонсдог л багадаа унтаа бас дүлий шүү өөр бас бидний мэдэхгүй зөндөө л татвар байдаг гэсэн шүү шууд имонголий дээр ороод ирдэг

Холбоотой мэдээ

Back to top button