НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Тооцоолол: 2.5 саяын цалинтай иргэн сард 496 мянган төгрөгийг НДШ, ХХОАТ-т төлнө

Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх нь төрийн үүрэг. Харин төрдөө татвар төлөх нь бидний үүрэг байдаг. Энэ нь ёс зүйн хувьд буруу зүйл биш. Гэхдээ татвар өндөр, амьдралын чанар таатай бус болоод ирмэгц энэ тогтолцоо нь иргэдийн тамирыг барж, бизнес эрлэгчдийг сөхрүүлэх эрсдэлтэй.

Тиймээс бид ямар хэмжээний татвар төлж байгаа. Тэр нь ямар дарамтыг үүсгэж буйг тооцоолдог, хардаг байх шаардлагатай.

Энэ хүрээнд бид энэ удаад хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай ажилчин сард хэдэн төгрөгийн татвар, даатгалын шимтгэл улсад төлж байгааг тооцоолон хүргэж байна.

Өнөөдөр Монгол Улсад жирийн ажилчин анги зөвхөн ажлаа хийж явахдаа цалингаасаа хоёр төрлийн татвар буюу ХХОАТ, ЭМД, НДШ төлдөг. Харин ажлаас гадуур буюу автомашины, зам ашигласны, бэлэглэлийн болон өв залгамжлалын гээд хөдлөх бүрдээ өөр олон төрлийн татварыг төлж байдаг.

-2.5 сая төгрөгийн цалинтай бол сард 496 мянган төгрөгийн татвар, даатгал төлнө-

Тэгвэл сард хоёр сая 500 мянган төгрөгийн цалин авдаг иргэн хэдэн төгрөгийн татвар, даатгалын шимтгэл төлж буйг тооцоолж үзье.

  • Ажилтан цалингаасаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд  /ЭМД, НДШ/ 11,5 хувь,
  • хувь хүний орлогын албан татварт /ХХОАТ/ 10 хувийг суутгуулдаг.

Тэгэхээр хоёр сая 500 мянган төгрөгийн үндсэн цалинтай ажилтан сар бүр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь буюу 287 мянга 500 төгрөг төлнө. Ингээд ажилтны үндсэн цалин хоёр сая 212 мянган төгрөг болно. Үүнээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 221 мянга 250 төгрөгийг тооцуулж, ХХОАТ-ын хөнгөлөлт болох 12 мянган төгрөгөө хасаад үлдсэн 209 мянга 250 төгрөгийг төлнө.

Энэ хоёр татварт нийт 496 мянга 750 төгрөг суутгуулаад хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай иргэн гар дээр хоёр сая 3 мянга 250 төгрөгийн цалин авдаг байх нь.


-Ажил олгогч, 2.5 сая төгрөгийн цалинтай ажилтан хоёр нийлээд сард 800 мянган төгрөгийн татвар төлж байна-

Харин ажил олгогч 2.5 сая төгрөгийн цалинтай ажилтны ЭМД, НДШ-д 12.5-14.5 хувийг төлнө. Төлөх хувийн хэмжээ нь ажилтны ажиллаж буй үйл ажиллагааны чиглэл болон хүнд хортой нөхцөлд ажиллуулдаг эсэхээс хамаарч өөр өөр байдаг.

Манай ихэнх төрийн болон хувь байгууллагууд ЭМД, НДШ-п 12.5 хувийг төлдөг. Үүнийг хувааж тооцоолбол, байгууллага хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай ажилтан нэг бүрд 312 мянган төгрөгийн татварыг улсад төлдөг байна.

Үндсэндээ нэг сард ажил олгогч, ажилтан хоёр нийлээд зөвхөн ЭМД НДШ-д сард 600 мянган төгрөг, жилд долоон сая 200 мянган төгрөг төлдөг байгаа юм. Үүн дээр ХХОАТ-ыг нэмж үзвэл хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай нэг иргэн бүр сардаа 808 мянга 750 төгрөгийн татварыг улсад төлж байна.


-300 мянгаас 2.6 сая хүртэлх цалин гурван жил авсан хүн даатгалд 9.1 сая төгрөг төлжээ-

Харин хоёр жил татвар төлж буй сэтгүүлч би өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд,

Анх 300 мянган төгрөгийн цалин авч үүнээсээ 72 мянган төгрөгийн шимтгэл төлж эхэлсэн байгаа юм. Харин 2022 оны дөрөвдүгээр сараас 700 мянган төгрөгийн цалин авч түүнээс 168 мянган төгрөгийн шимтгэл төлсөн байна. Ингэж явсаар цалин нэг сая 644 мянган төгрөг болж нэмэгдэхэд 394 мянга 605 төгрөгийг шимтгэлд төлдөг болжээ. Хамгийн сүүлд миний бие хоёр сая 614 мянган төгрөгийн цалин авч үүнээсээ 627 мянган төгрөгийн даатгуулагчийн төлөх шимтгэлд төлсөн байна.

 Жилээр нь авч үзвэл сэтгүүлч би даатгалын шимтгэлд:

  • 2022 онд хоёр сая 96 мянган төгрөг,
  • 2023 онд гурван сая 1 мянган төгрөг,
  • 2024 онд дөрвөн сая 29 мянган төгрөг,

нийтдээ есөн сая 126 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
1 сар 16, 2025 09:18

Сэтгүүлчээ, НДШ болон Татвараа ялгаж сураарай холиод биччихсэн байна. НДШ дотроо зориул�##�таараа хуваагдаж байгаа, түүнийг суд�##�ж мэдэж аваарай, НДШ бага төлсөн хүмүүс одоо бага тэтгэвэр аваад, их төлсөн хүмүүстэй барьцаад гоншгоноод яваа шүү.

Зочин
Зочин
1 сар 16, 2025 10:15

Үлдсэн мөнгөөр худ�##�дан ав�##�т хийх бүрд НӨАТ 10% төлнө.

Зочинзочин
Зочинзочин
1 сар 16, 2025 10:33

Татвар НДШ суутг�##� өндөр төлдөг учраас төсөв нь томроод ард иргэд нь ядуураад буруу тогтолцоо яваад бна даа

Иргэн
Иргэн
1 сар 17, 2025 22:12

Төр данхайгаад идэх оронтойгоо өхйнаг нэмээд байгаашүү дээ

Зочин
Зочин
1 сар 16, 2025 11:33

НДШ бол өөрт чинь хэзээ нэг цагт зориулагдах зүйл шүү дээ. Татварын 10% бол улс оронд чинь зориулагдаж хувааж буй зүйл. Дээрээс нь хуулийн хөнгөлөлт эдэлж байх ёстой. Уг нь үүнийг биш ажлын хөлсны тооцооллоо буюу ц�##�ингийн тооцоо гэж хуудсаа сайн харах хэрэгтэй. Тэнд хэдэн хувиар яаж тооцсон бүгд бий.

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
1 сар 16, 2025 15:39
Reply to  Зочин

Татвараа төлөх нь зөв шүүдээ.харин ч манайх гайгүй шдээ.гадаад оросууд маш өндөр татвар авдаг юм бн�##�ээ.Та нар өөрсдөө гадаад орнуудыг судлаад дараа нь эх орноо муул

Зочин
Зочин
1 сар 16, 2025 15:22
Reply to  Зочин

Хамгийн гол нь төлсөн ндш-г үе үеийн сайдууд нь засагтайгаа нийлээд үрэн тарган хийж дуусгадаг

Зочин
Зочин
1 сар 16, 2025 11:35

Харин ажил олгогч чинь өөрийн төлөх хувиа НДШ-д төлж буй эсэхийг ер нь байнга ш�##�гаж харж байх хэрэгтэй. Төлөөгүй бол жил дуусахаас өмнө хөөцөлдөж асуудлаа ярьж нөхөн төлүүлэх нь чух�##�. Энэ бол чух�##�. З�##�уус тоохгүй мэдэхгүй байж магад.

Уншигч
Уншигч
1 сар 16, 2025 11:48

Нийт иргэдэд. зөв ойголт өгөөгүй учир хүн бүр өөрийн ойлгосоноор бодно Та гоншогнуулахгй зөв тайлбар өгвөл сайн б на

Т.Хонгорзул
Т.Хонгорзул
1 сар 16, 2025 15:45

Нэгд, бичих гэсэн зүйлээ эхэлж судлаад, ядаж л НДШ, ЭМДШ, ХХОАТ-аа ялгаж ойлгох хэрэгтэй. Хоёрт, тооны хичээлдээ муу бсан хүмүүс сэтгүүлч болдог бололтой, саяас дээш тоог бичиж чадахгүй байж бас ийм сэдвээр бичиглэх санаатай.

Зочин
Зочин
1 сар 16, 2025 17:53

Худлаа.НДШ-д 759 000-г,ХАОАТ-616 000-г төлдөг.Нийт1 375 000

Зочин
Зочин
1 сар 16, 2025 18:05

НДШ төлөлт өндөр бол авах тэтгэвэр өндөр тогтоогддог. Одоо төлөлт өндөр санагдаж байгаа ч дараа авах тэтгэвэр илүү их байдаг шүү.
Улсаас иргэндээ түүний сард төлсөн НДШимтгэлээс хэд дахин өндөр тэтгэвэр тогтоож олгодгийг бас бодолцож тайвширцгаагаарай.

Зочин
Зочин
1 сар 16, 2025 18:30

Юун гоё өндөр ц�##�интай юм 1.4 гээд 1 хүрэхгүй авдаг

Зочин
Зочин
1 сар 16, 2025 18:34

2.5 саяын ц�##�интай хүн байдаг юмуу? Би УБТЗ-д ажилладаг жолооч. Миний ц�##�ин 1 399 000 ш дээ

Зочин
Зочин
1 сар 16, 2025 19:29

Энэ яаж бодов,энэ дүнгээс илүү л төлдөг юм даа

Иргэн
Иргэн
1 сар 16, 2025 19:33

Ажилтны төлсөн НД шимтгэлийн 45%-иар тэтгэвэр тогтоож байгаа нь утгагүй. Ядаж 60% болгох хэрэгтэй. Өтөл насандаа хүн шиг амьдрах бат�##�гаагүй бол НДШ төлөх нь ч утгагүй. Тиймээс НДС-ийн мөнгийг улстөрчид дураараа захиран зарцуулахаа боль! Төсвийн дутууг нөхнө, дампуурах гж бгаа банк руу хийж �##�дана, сан�##� авах зорилгоор м�##�чид, шимтгэл төлөөгүй хүмүүс, цэргийнхэнд дур зоргоороо олгоно. Ийм эрх улстөрчдөд байхгүй! Даатг�##� юм бол даатг�##� шиг бай! Ядарсан, өвчин зовлонтой хүмүүст х�##�амжийн тэтгэвэр тэтгэмж өгөх бол байх. Харин хавтгайрсан х�##�амж болгож, сонгуулийн зорилгоор таоаахыг зөвшөөрөхгүй! Төлсөн хэмжээнээсээ хамаарч тэтгэвэр тогтдог гэдгийг дээр доргүй ойлгох хэрэгтэй. Учир нь энэ таны, миний төлсөн мөнгө. Өөртөө зориулж хуриитлуулсан, хадг�##�уулсан мөнгө гээд ойлгочиход буруудахгүй.

Teneg setguulchintser ve
Teneg setguulchintser ve
1 сар 16, 2025 19:50

Odoonii ene mungunii setguulch geh yumnuud tatvar shimtgelee ch ylgahgui baij hudlaa zahialgat uls tur hiij mangar humuusiig huurah sanaatai kkk harin ch baga tuldug yim bnahsdee tatvaraa nemeechee

Зочин
Зочин
1 сар 16, 2025 21:21

Ямар нь 24,5 хувь татвар даатг�##�д өгдөг ямар нь 26 хувь төлөөд байдаг юм бэ Миний хувьд өнгөрсөн 24 онд сарын 3,5 сая төгрөгийн ц�##�интай сар бүр түүнээсээ 910000 төгрөг татвар даатг�##�д төлсөн

Ганхуяг
Ганхуяг
1 сар 17, 2025 08:57

ингэж л шимээд байгаа юм даа. Эх орны минь э/з бэхжиж улс орон минь хөгжин цэцэглэж байгаа бол горойгоод байх юм �##�га. Харин хулгайчууд замаас нь луйвардаж үр хүүхэд, ах дүүсээрээ баян тарган амьдарч байхад бид өдрөөс өдөрт амьдр�##� маань улам доройтож ядуугийн туйлд хүрч байгаад харамсаж байна. Тийм учраас ийм луйварчид хулгайчид тэдний хамсаатан авилгачид газрын наймаачидийг бүгдийг нь автоматаар шүршихийг ямар их хүсч байна вэ? Энд зах зээлийн шилжилтийн үеээс гахай үүрч хөлсөө дуслуулан хэдэн х�##�тар цаас цуглуулж түүгээрээ цааш хөлжин компани үүсгэн ядрахдаа ядарч үйл тамаа үзэн хөл дээрээ зогссон үндэсний баячууд бол өөр хүмүүс шүү. Эдэнтэй бол ярих юм байхгүй ээ

Зочин
Зочин
1 сар 17, 2025 09:17

Зөв гээд бгаа хүмүүс хөлснийхөн байхаа монгол иргэдийн насжилт хэд билээ эхэнх нь тэтгэвэр авах насан дээрээ нас барж бна. Энэ татвар ард иргэдэд хэр хүртээмжтэй улс оронд юу хийж бүтээж бгааг хүн бүр мэдэж бгаа байх. Хэдэн дарга сайд нарийн хармааг дүүргэх гэж татвар төлдөггүй байхшүү.

Зочин
Зочин
1 сар 17, 2025 14:51

НӨАТ ороогүй байнаиргэддээ ээлгүй төр.

Зочин
Зочин
1 сар 18, 2025 11:14

Baga tsalin awaj amidrah hetsvv ih tsalin awaad tatwart ih tolood neg hetsvv

Зочин
Зочин
1 сар 18, 2025 13:47

НДШ ЭМД НӨТ ОАТ БАРАГ 50% Ш а а даг биздээ байгууллага бол мөлхүүлж дампуура�##�ж байна хө гийн ө л өг чингүүд

Зочин
Зочин
1 сар 18, 2025 16:21

Худлаа шаагаад байгаарай.Зөвхөн даатгуулагч нь л гэхэд ц�##�ингаасаа 1 сая гаргаж төлж байгаа шүү.Байгууллага нь мөн 1 сая гаргаж гээд боддоо

Лөо
Лөо
1 сар 18, 2025 20:01

Сэвээд байгаарай �##� минь 2,5саяын ц�##�интай хүэ гар дээр цэвэр 1,8сая л авдаг байгаа шүү????

Холбоотой мэдээ

Back to top button