НИЙГЭМНийгэм мэдээ

Тэмээний тэсвэр зөвхөн бөхөндөө биш, өөр нарийн шалтгаантай байсныг эрдэмтэд тогтоожээ

Тэмээ удаан хугацаанд хоол тэжээлгүй, ус уухгүйгээр амьдардаг чадвар нь бөхөнд нь байдаг гэж яригддаг. Тэгвэл энэ чадвар нь бөхнөөс өөр нарийн учир шалтгаан байсныг шинжлэх ухаанчид саяхан мэджээ. Тус судалгааг Ц.Ганцэцэг монгол руу хөрвүүлснийг хүргэе.

Тэмээний цусны бүтэц маш онцгой аж. Дугараг биш зууван улаан эстэй. Энэ онцлог нь усгүй нөхцөлд цусны өтгөрөлд саад болж,судсаар цус чөлөөтэй гүйх нөхцөлийг хангадаг. Иймээс тэмээний цус бусад амьтдыг бодвол бие организмын шингэн дутагдах үед шингэнээ хадгалж чаддаг ба тэмээний цусны эргэлт удаашрах нь огт ажиглагддаггүй байна.

Тэмээний хамрын нүх маш онцгой хэлбэртэй, үүгээрээ тэр амьсгалж байгаа агаарт агуулагдах чийгийг хамар дотроо үлдээж,хув хуурай агаарыг буцааж гаргадаг ба үнэт чийгээ ийнхүү хэмнэж чаддаг аж. Биеийнхээ чийг алдалтыг багасгахын тулд биеийн температурыг ихэсгэж,багасгаж чаддаг. Шөнөд 34-35 хэм болгож,өдөр 41 хэм хүртэл ихэсгэснээр хөлрөлтөөр чийг алдахаас сэргийлдэг бас нэгэн гайхалтай чадвартай. Ингэснээр говьд байгаа илжигнээс 3 дахин удаан чийгээ алддаг. Үүнээс гадна түүний онцгой чадвар нь 2 долоо хоногоос илүү хугацаанд огт ус уухгүй байж чаддагт оршдог. Цөлд хүн 1 хоногоос илүү усгүй байж чаддаггүй байхад тэмээ биеийнхээ шингэний 25%-ийг алдсан байхад ямар ч усгүй шинж тэмдэг илэрдэггүй, харин бусад жижиг амьтад 15%-ийн чийгээ  алдахад үхдэг байна.Тэмээ мөн давстай ус ууж чаддаг. Мөн хоол тэжээл нь сонин,ихэвчлэн хатсан өвс ногоо, мөчир энэ тэрхнээр хооллодог,мэдээж шүүслэг ногоон тэжээл өгөхөд дуртай л байх ,гэхдээ сайн хоол тэжээл удаан хэрэглэхэд бие нь тавгүй болдог.

Мэдээж эдгээр чанарууд гайхалтай, гэхдээ сүүлийн үед эрдэмтдийг гайхшируулж байгаа зүйл бол түүний дархлааны систем. Тэмээний дархлааны систем үнэхээр төгс бөгөөд бусад амьтдын үхдэг ямар ч нян паразитаар өвчилддөггүй.Түүнд том амьтад хүртэл хиардаг ямар ч тахал хамаагүй. Тэмээний энэ чадварыг ашиглан хиймлээр боловсруулж хүний эд эсэд оруулах боломжтой гэж үзэж байна. Түүнийг вирусийн өвчлөлийн эсрэг ашиглаж болох юм.

Мөн тэмээний сүү үнэт шинж чанарыг агуулдаг ба бусад сүүнээс маш удаан мууддаг. Тэмээний сүү байгалийн антибиотик лактоферриныг ихээр агуулдаг ба мөөгөнцрийн вирусийн эсрэг шинж чанартай уургуудын бүлэг мөн их хэмжээгээр агуулагддаг болохыг тогтоожээ. Эрдэмтэд тэмээний сүүнд дархлааг сэргээх, дэмжих их хэмжээний иммуноглбулинуудыг олжээ. Дархлааг сэргээх тэмээний сүүн дэх иммунглобулинууд хүний эсэд амархан нэвтрэх чадвартай. Яг энэ бодис шинжлэх ухаанд аутоиммуны өвчлөлтөөс хамгийн үр дүнтэй хамгаалалт гэж тооцогдож байна. Өөр нэг тэмээний сүүнд байгаа гайхалтай зүйл нь түүнд инсулины бодис ихээр агуулагдаж байна. Тиймээс чихрийн шижин өвчинд шаналж байгаа хүмүүст тэмээний сүү маш ашиг тустай.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button