НИЙГЭМНийгэм мэдээ

Р.Чингисийг чөлөөлсөн нь хууль бус гэж шүүх үзэв

Шүүхээс Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус гэж үзжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Хууль зүй дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл тушаал гаргаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаас тус шийдвэрийг хууль бус гэж үзэн, бригадын генерал Р.Чингис нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Өнгөрсөн наймдугаар сард тус гомдлыг хэлэлцээд Хууль зүй дотоод хэргийн сайдын ажлаас чөлөөлөх шийдвэрийг хууль бус гэж үзсэн байна.

Ингэхдээ Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалд нь буцаан томилохыг салбарын сайдад нь даалгасан аж.

Р.Чингисийг чөлөөлөх шийдвэрийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” хэмээх ноцтой мэдэгдэл хийж байсан билээ.

Үүний хариуд Р.Чингис "Ерөнхий сайдын хэлсэнчлэн миний бие ямар нэг жагсаал цуглаан санхүүжүүлээгүй" хэмээсэн байдаг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УЛС ТӨРЧИЙН ХУУДУУТАЙ ШИЙДВЭР ИЙМ Л БАЙГААМДАА БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ЦАЛИН ХӨЛСИЙГ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

ДАНХ ДАНДАА ХАЧИН ЭРГҮҮ ЮМНУУД ЯРЬДАГ БАЙСАН ДЭМЖДЭГ ХҮМҮҮСИЙГ НЬ ГАЙХДАГ

Back to top button