УЛС ТӨР

“Камертон”-ы тоглолтын асуудлаар Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Камертон” хамтлагийнхан энэ сарын 15-нд “Зайсан хилл”-д тоглолт зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн билээ. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингист хариуцлага тооцон, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүний оронд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд хэнийг томилох нь одоогоор хараахан тодорхой болоогүй байна.

Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.

2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн тэрбээр 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014- 2016 онд ЦЕГ-ын даргаар тус тус ажиллаж байсан юм.

Улмаар энэ оны хоёрдугаар сараас Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button