НИЙГЭМНийгэм мэдээ

Есдүгээр сарын 13-ны бямба гарагт автомашингүй өдөр болно

Нийслэл хотод "Автомашингүй өдөр-2025" арга хэмжээг ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны бямба гарагт зохион байгуулахаар болсныг НЭМГ-аас мэдээллээ. Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Энэ үеэр Сүхбаатарын талбайд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх ажлууд зохион байгуулагдах аж.

Автомашингүй өдрөөр хаагдаж буй гудамж замууд:

  • Сүхбаатарын талбай (Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж, Чоймболын гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж, Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж,
  • Бага тойруу, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж,
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж,
  • С.Зоригийн гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Д.Чойдогийн гудамж, С.Жамъяан гүний гудамж,
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button