“Админерал”-ын түншлэл гэрээгээ цуцлахгүй гүрийх хооронд Г.Занданшатар Бортээгийг олборлох тогтоол өргөн барилаа

2026 оны төсвийн тухай хуулийн хамт, Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийг эргэлтэд оруулах агуулга бүхий тогтоолын төсөл өргөн бариад байгаа.
Тогтоолын зүйл заалтад Бортээг гэж дурдаагүй. Гэхдээ бүлэг ордын хүрээнд хөндөгдөөгүй ганц нь Бортээг бөгөөд тогтоолын танилцуулга хэсэгт энэ талаар онцлон тэмдэглэсэн, Бортээгийн нөөц, өгөөжийн тооцооллыг хийсэн байгаа юм.
Харин Бортээгийг түшиглэж МТАС түншлэл нүүрс баяжуулах үйлдвэр барьсан. Түншлэлд багтсан “Админерал” компани үйлдвэрийг хариуцсан бол бусад нь хөрс хуулах, нүүрс олборлох зэрэг үүрэг хүлээсэн. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тус түншлэлийн гэрээг цуцлах чиглэлийг оны өмнө өгсөн байдаг.
“Админерал”-ын үүсгэн байгуулагч Ц.Лхамжав нь МАН-д удирдах алба хашдаг Ц.Чулуунзагдын ах гэдгийг хэвлэлүүд цөөнгүй хөндөж бичсэн. Харин одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь Ц.Чулуунзагдтай ойр хамтран ажиллаж ирсэн. “Админерал”-ын төсөл дээр ч эрх ашгаа нэгтгэсэн гэх хардлага бий. Энэ утгаар улс төрийн томоохон сэдэв болдог.
МАН-ын Их хурлаар намын даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлэх тухай яригдаж, Ерөнхий сайд Г.Занданшатар Бортээгийг хөндсөн тогтоолын төсөл оруулж ирсэн тул энэ сэдвээрх явцыг дахин сануулж байна.
ЭТТ ХК хүсэлт өгсөн ч түншлэл гэрээгээ цуцлаагүй байна
Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу ЭТТ ХК-ийн зүгээс МТАС түншлэлтэй гэрээгээ цуцлах хүсэлтийг энэ хавар өгчээ.
Харин одоог хүртэл түншлэлийн зүгээс эсрэг байр суурь илэрхийлсээр байгаа аж. Өөрөөр хэлбэл талууд ойлголцолд хүрээгүй учраас түншлэлийн гэрээ хараахан цуцлагдаагүй байгаа юм байна.
Нөгөө талаас түншлэлд гэрээгээр олгосон 35 га газрыг бол ЭТТ ХК буцааж эзэмшилдээ авчээ.
Түншлэлийн гэрээгээр,
- М буюу “Монголиан контракт майнинг сервис”, Т буюу “Таван хур” ХХК-иуд нь хөрс хуулж, нүүрс олборлоно
- А буюу “Админерал” нь нүүрс баяжуулна
- С буюу “Спейшл майнинг сервис” ХХК нь өрөмдлөг, тэсэлгээ хийнэ гэж тохироод түүхий болон баяжуулсан нүүрсийг бас борлуулах үүрэг хүлээсэн байдаг.
Энэ түншлэлийг тендерт шалгаруулахын тулд гурван удаа сонгон шалгаруулалт зарласан. 715.9 тэрбумын өртөгтэй энэ тендерийг:
- 2021.03.19-нд зарлаад “Холбогдох эрх бүхий газраас болиулсан” гэх үндэслэлээр хаасан
- 2021.07.09-нд дахин зарлаад, хоёр компани, нэг түншлэл оролцоход аль нь ч шаардлага хангаагүй гээд цуцалсан. Үүнд МТАС-ийн “Монголиан контракт майнинг сервис”, “Спейшл майнинг сервис” хоёр нь “Өсөх зоос”-той нэг түншлэл болж оролцсон байсан
- 2021.09.16-нд гурав дахь удаа зарлахын өмнө үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Шинэ үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн дөрвөн өөрчлөлт оруулсан. Жишээ нь хуурай ба нойтон хосолсон баяжуулах үйлдвэрийн шаардлагыг зөвхөн хуурай технологитой болгон шинэчилсэн байгаа юм. Мөн нүүрс борлуулах ханшид ч тодорхой өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар ганцхан МТАС түншлэл материал явуулж, түүнийг шалгаруулсан юм.
Нүүрсний сонсголын үеэр эдгээр мэдээлэл яригдсан бөгөөд хянаж үзэхэд МТАС түншлэлийн “Таван хур” санхүүгийн шаардлага хангахгүй байсан нь тодорхой болсон.
Ямартай ч “Админерал” нүүрс баяжуулах үйлдвэрээ барьсан. Бүх зүйл хэвийн үргэлжилсэн бол энэ түншлэл цаашид Бортээгийг олборлож, баяжуулж, борлуулаад явах байсан гэсэн үг юм.
Сонсголоор Ц.Ламжавыг Ц.Чулуунзагдын хамт дуудсан ч ирээгүй.
Г.Занданшатарын тогтоол, МАН-ын даргын өрсөлдөөн давхацсан нюанс
Хэдийгээр шууд дата холбоосоор батлагддаггүй ч МТАС түншлэл, “Админерал”-ын асуудал УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай нэр холбогдсоор ирсэн.
Тухайлбал, Д.Амарбаясгалангийн төрсөн ахын хүү А.Эрхэмбаяр бол "Админерал"-ын Гүйцэтгэх захирал агсан Б.Хасбатартай нэг компанид хувьцаа эзэмшдэг. А.Эрхэмбаяр бас Ц.Чулуунзагдын компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Амаржаргалтай нэг компани байгуулсан зэргийг дурдаж болно.
Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа түншлэлийн гэрээг цуцлах чиглэл өгсөн нь анхаарал татдаг.
Одоо дахиад Бортээгийг олборлож эхлэхийн тулд өмнөх түншлэл юу хийсэн бэ гэдэг асуудал сөхөгдөнө. Үүгээр дахиад улстөржих магадлал өндөр юм.
Мөн зэрэгцээд Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшвэл ихээхэн эгзэгтэй нөхцөл үүсэх магадлалтай.
Намын даргын өрсөлдөөнд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаас Г.Занданшатарыг сойно гэгдэж буй. Хэрэв Д.Амарбаясгалан болчихвол нэг үе гэдгээр Л.Оюун-Эрдэнийн хүсэл биелэх ба нөгөө талаас МАН доторх эрх мэдлийн хуваарилалт “халж” эхлэхийг хавартаа мэдээд Д.Амарбаясгалангаа “Админерал”-ын асуудлаас “сугалсан” байх дүр зураг ч бас уншигддаг.
Гэтэл яг одоогийн байдлаар МТАС түншлэл гэрээгээ цуцлахгүй гэж гүрийсээр байгаа нь анхаарал татна. Энэ нөхцөл үргэлжилсээр Бортээгийг олборлох тогтоол УИХ-аар хэлэлцэгдвэл “Админерал”-ын асуудал заавал сөхөгдөнө. Тэр нь МАН-ын бага, их хуралтай давхцвал улс төр бүрчиг “хална”.
Түүнчлэн, түншлэлд санхүүгийн шаардлага хангаагүй гэгддэг “Таван хур” ХХК-ийн эцсийн өмчлөгч Болдын Амгалан гэгч нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү юм билээ.
“Админерал”-ын нас барсан Гүйцэтгэх захирлын хэргийг хаасан уу
Мөн энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр "Админерал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэншилтэй Б.Хасбатар нас барсан.
Тэрбээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд урд өдөр нь хүрэлцэн ирж, компанийн үйл ажиллагаатай танилцаад байж. Улмаар маргааш нь зочид буудалдаа нас барсан байдалтай олдсон талаар мэдээлсэн. Б.Хасбатар бол Бортээгийн тендер гурав дахь удаа зарлагдахын өмнөхөн буюу 2021.07.02-ны өдөр “Админерал”-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан нэгэн.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад, прокурорт шилжүүлээд байв. Ингэхдээ талийгаачийг эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэж дүгнэсэн, сэжигтэн тогтоогдоогүй гэгдэж байлаа.
Эх сурвалжийн мэдээллээр уг хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон гэх ч албан байдлаар баталгаажсангүй.
Ийнхүү Бортээгт холбогдох тогтоолыг Г.Занданшатарын Засгийн газар өргөн барьсан, ЭТТ ХК нь МТАС түншлэлтэй гэрээгээ цуцлаагүй хэвээр, МАН-ын даргад Д.Амарбаясгалан өрсөлдөх чигтэй нөхцөлүүд ихээхэн хүлээлт үүсгэчихээд байна.
Ташрамд, Бортээгийн лиценз ЭТТ ХК дээр бүртгэлтэй бөгөөд зөвхөн энд ямар компани олборлолт хийхийг шийдэх асуудал яригддаг юм.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
javhlan amarbayasgalan durakuud holdooroi z##laa
Бор тээгийг Хятадууд ухаж авахаар болсон ш дээ, бас Онч хараатыг ч хятадууд өөрсдөө ухаж авна !!!
Гурван цогцын гэрээгээр тийм болсон !!!!!!!!!!
Энэ тогтоолын ард нууц ашиг сонирхол байна гэж хүмүүс хардаж байна
iim l songuuliin umnu taviad baigaa yum daa, shudarga bolovsrol alga
Нүүрсний тендер дахин дахин өөрчлөгдсөн, иргэдийг хуурах гэж байгаа мэт санагддаг
Bidnees elen tuluu huleej bgad taarna, esvel uls tor shineer shineer hiig l dee
Админер�##�ын асууд�##� улсын ямарч хараат бус байж чадахгүй нь илт байна, яагаад гэвэл холбоотой хүмүүс олон байна
Ene margaand ard tumen suulchiin tarhi avch baina, hariutslaga heregtei
Түншлэл гэрээгээ цуцлахгүй гүрийж байгаа нь олон асуулт үүсгэж байна
Borteg geh ni yostoi iluu tom asuudal baina, shudarga urgeljlel hariu uguh heregtei
Улс төрчид өөрсдийнхөө ашиг сонирхол руу л ажиллаж байна гэж олон хүн ярьж байна
Uls tur deer il bolohgui zuils ih bna, hen ch hariutslaga huleehgui baina
Tenederiig daraa n uur ch zereg өөрчилсөн, ene bol ergelzeetei yavdal
Олборлолт эхлэвэл орон нутгийн байг�##�ь сүйтгэгдэнэ гэж нутгийнхан айж байна
Mongolchuud l ih hotsrogdood baina, heden humuus horongo awna gej helj baih yum
Энэ бүхнийг түргэн, ил тод ш�##�гах шаардлагатай, иргэдэд мэдээлэл өгөх ёстой
Bid tsaashaa yaj amidrah ve gej humuus asuuj baina, baina gej bolj baina
Ard tumen medeh erhtei, baina gej heleh heregtei, baina gej oilgovol zov baina
Ene tushaal ih il tod bish, yah ve gej olon hun asuuh bolno
Uls turin nasand niit zavshisan bodlogo baina, ene ni es zui eseh heregtei
Borteg deer ajillaj baigaa humuus, ornii humuus hurtel ashig avah bolomjtoi gj naidmaar baina
Ene zovshoorliig il tod bolgo, heden kompani unetei huvid oroltsson ni todorhoi baih yostoi
Tsenhleg yu hiigeed bn, heden udirdagch ni heleh heregtei l dee
Sain shalgaj, actail hiiy gej bgaa ni buruu bish, gehdee il tod baih heregtei
Admnreal gesen kompani yamar uchirtaigaar baahan asuudald orson be, hunii neriig zalgaj bolohgui
Uls tur darsan heden humuus esreg irq honzoor hiih heregtei, ard tumen asuudliig medeh esvel emnelgee uldeh boltugai
Heden oguulbertei shinelelt ihenh ni ergelzeetei baina, esvel hudal ch boloh magadlal ihtei
ZASGIIN gishuud ni uuriin ashigaar ajilsan bol hyatad sonin songdson yum baina
Ene tenderiig unshaad il tod baij chadsan bol heden hun hariutslaga huleeh baih yum
Ene asuudal olon hunii nervr nudee gorson, yanztai buten tuluulchee shalga
Borteg gedeg ni yom blaa ch medehgui humuus ch olon, ingej haaya gargaad baih heregtei bhgui
ajliin bair, ashig orlogo yamar bolno gej bid ch bas asuuh heregtei
uls turin humuus togloj baigaa bol ard tumen il gedeh heregtei, hariutslaga heregtei
Ene khereg uund heden hun asar ih asuult bn, ajillagaa il tod bval zugeer biz dee
Admnreal-iin umnu nas barsan zahiral yostoi todorhoi shalgah heregtei, arga hemjee avah heregtei
hudlaa yarij, ard tumend sorog, hariutslaga tootsoh heregtei gej bodoj baina
Borteg deer heden kompani ajillav gej humuus naraa, asuudliig il tod bolgo
Ene bol Mongoliin heden hunii irgenii asuudal, turiin ajilaa sain hiih estoi gej bodoj baina
Borteg ni ajillav gej baij boloh ch ghdee es zui buruud baina, hariutslaga olgo
ulsiin heseg ni hamaagui ih ashig oldoj bgaa bololtoi, humuus yu hiine gej asuuh heregtei
Admnreal, MTAS gej yamar uchirtai kompani vaduu, heden hunii ner
Shudarga, il tod bolohoor l bid helsen, ard tumen medeh heregtei bid ch medreh erhtei baina
hariutslaga heden umnu olson baina gej sonsoh gej baina