Нийгэм мэдээ

Цагаан-Уулд тарваган тахлаар хүн нас барж, дахин нэг халдвар бүртгэгдлээ

Хөвсгөл аймагт тарваган тахлын хүний өвчлөл батлагдаж, хэсэгчлэн хориод байгаа.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Тэгвэл, өвчтөн харамсалтайгаар нас барсан бөгөөд халдварын дахин нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Анхааруулга: Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм. Тарваган тахлын эмнэлзүйн шинж тэмдэг: Халдвар авсанаас хойш 1-6 хоног, дунджаар 2-3 хоногийн дотор шинж тэмдэг илэрнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button