Танилц, ирэх долоо хоногийн цаг агаар

2025 оны есдүгээр сарын 5-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө нойтон цас орно. Говь талын аймгуудын нутгаар салхи ихтэй байна.
Хур тунадас: 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудыннутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 8-нд говь талын аймгууд нутгаар секундэд 13-15 метр, 11, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар 6, 7-нд сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16…+21 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 8-наас дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28…+33 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна. 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 6, 8-нд бага зэргийн бороо, 10-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 8-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 6, 7-нд шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор -2…+3 градус, бусад хэсгээр +1…+6 градус, өдөртөө +10…+15 градус, 8-наас дулаарч шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.