ОХУ Украинд урьд өмнө нь байгаагүй том цохилт өгч, засгийн газрын барилгад гал гарчээ

ОХУ Украинд урьд өмнө нь байгаагүй том агаарын цохилт өгч, Киев дэх засгийн газрын төв барилгад гал гарсан байна. Украины албан тушаалтан ням гарагт /2025.09.07/ мэдэгдэл хийхдээ цохилтын улмаас дөрвөн хүн амь үрэгдсэн гэжээ. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ дрон, пуужингаар өгсөн цохилтын улмаас Запорожье, Кривой Рог, Одеса хот болон Сумы, Чернигов мужуудад хохирол учирсан хэмээсэн байна.
Зеленский Х дээр бичихдээ “Жинхэнэ дипломат ажиллагаа аль хэдийн эхлэж болох байтал одоо ийм аллага үйлдэж байгаа нь санаа гэмт хэрэг, дайныг сунгаж буй явдал” гэжээ. Киевийн Печерскийн дүүрэгт байрладаг засгийн газрын төв байрны дээд давхарт цохилтын улмаас гал гарсан байна. Украины Ерөнхий сайд Юлия Свирыденко хэлэхдээ, засгийн газрын төв барилга цохилтод өртсөн анхны тохиолдол гэжээ. Хотын тус бүс нь маш сайн хамгаалалттай, бэлэг тэмдэг бүхий газар юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗЕЛЕЙНСКИЙ ОДОО УЙЛААД ЯАХАВ ДЭЭ
Угаасаа л Зёлёнский гэж тэнэг амьтан улсаа сүйрүүлж дууслаа.Муу удирдагчтай бол
Укриан өөрсдөө л эхэлсэн. Солиот Трамп бас л дайныг сунгачихлаа. 26 улстай 1 улс байлдаж буй дайн.