Газын зурваст өлсгөлөнгийн тархалтыг зогсоох боломж байгааг НҮБ мэдэгдлээ

НҮБ-ын дээд албан тушаалтан ням гарагт /2025.09.07/ мэдэгдэхдээ Газын зурваст өлсгөлөн тархахаас сэргийлэх багахан боломж байна гэжээ. Тус байгууллагын тусламжийн албаны дарга Том Флетчер Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй оруулахыг Израилд уриалсан байна.
Олон улсад өлсгөлөн ажигладаг байгууллага мэдээлснээр бол Израил, Хамасын дайны улмаас Газын зурваст олон зуун мянган палестинчууд өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа. Израил тус нутаг руу хүмүүнлэгийн тусламж оруулахыг гуравдугаар сараас тавдугаар сарын дундуур хүртэл хориглосон. Тавдугаар сарын дундуур олон улсаас ирэх дарамт шахалт нэмэгдэж байсан тул тусламжийг хязгаарлагдмал байдлаар оруулахыг зөвшөөрсөн юм. Хоол хүнсний дутагдлаас сэргийлэхийн тулд нэмэлт арга хэмжээ авч байгаа гэж Израил мэдэгдсэн ч олон улсын байгууллагууд илүү их хэмжээний тусламж шаардлагатай гэж мэдэгдэж буй.
Хүмүүнлэгийн асуудал эрхэлдэг Израилын Батлан хамгаалах агентлаг “COGAT” ням гарагт /2025.09.07/ мэдэгдэхдээ, өнгөрсөн долоо хоногт 1,900 гаруй ачааны машинаар тусламж хүргэсэн гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.