НИЙГЭМ

Нийт 30 сая төгрөгийн шагналтай ахмад бөхчүүдийн барилдаан болно

Ахмад бөхчүүдийн барилдаан ирэх сарын 4-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах юм байна. Тус барилдааныг УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачилгаар Өмнөговь аймгийн нэрэмжит болгон зохион байгуулах аж.

Улс, аймаг, сумын цолтой ахмад бөхчүүдийн барилдааныг 45-49 нас, 50-54 нас, 55 наснаас дээш гэсэн ангилаар зохион байгуулана гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Тухайн барилдааны нийт шагналын сан 30 сая бөгөөд ангилал  тус бүрд түрүү бөх  гурван сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөг нэг сая, дунд шөвөг хагас сая төгрөгийн шагналттай ажээ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бай шагна лд нь нөгөөх л НҮҮРСНИЙ мөнгө л яваад байгаа юм ш дээ, тэр их мөнгөнөөс бөхчүүд, уяачид жаа л жаа л хүртэж бна уу даа, болжээ болж !

Холбоотой мэдээ

Back to top button