Нийгэм мэдээ

Г.Отгонтамир: Дугаарын хязгаарлалтаар автомашины хурд 20-30 км.цагаар нэмэгдэж, өдөрт 13 мянган зөрчил илрүүлж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт түүнд тавьж буй хяналт шалгалтын талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.

-Улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалтад тээврийн цагдаагийн газраас хэрхэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа вэ, дугаарын хязгаарлалт хэдийг хүртэл үргэлжлэх вэ?

-Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан  Нийслэлийн засаг даргын захирамжаар зургаан дүүрэгт улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг хийж, хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна. Дугаарын хязгаарлалтыг хуанлийн өдрөөр буюу тэгш тоотой өдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, сондгой тоотой өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Тус хязгаарлалт 08:00 цагаас 20:00 цаг  хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн хувьд төвийн зургаан дүүрэгт бүсчлэл хамаарахгүй дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа.           

-Дугаарын хязгаарлалттай өдөр, хөдөлгөөнд оролцсон зөрчлийг хэрхэн илрүүлж, ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7.57 заалтаар 20 нэгжээр торгох арга хэмжээ авч байна. Энэ сарын 4-ийг хүртэл иргэдэд сануулах, буцааж тээврийн хэрэгслийг авто зогсоолд байршуулах зэрэг арга хэмжээ авдаг байсан. Энэ хугацаанд зөрчил улам нэмэгдэн учир зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авч эхэлсэн. Энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт зөрсөн 39916 тээврийн хэрэгсэл байна.  Зөрчлийг цагдаагийн алба хаагчаас гадна уулзвар, гарцны дээр байрлуулсан хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камераар шалгаж байгаа. Улсын дугаарын хязгаарлалт энэ сарын 16-ныг хүртэл явагдана.

-Хяналт шалгалтын ажилд хиймэл оюун ухаанаар зөрчил хэрхэн илрүүлж байна вэ?

-Улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалт эхэлснээс хойш долоон жолооч улсын дугаараа санаатайгаар өөрчилж, өөр тээврийн хэрэгслийн улсын дугаарыг зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчлийг гаргасныг хиймэл оюун ухаанаар илрүүлсэн. Уг зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.14 дахь заалтаар жолоодох эрхийг гурван сараар хасаж 50 нэгжээр торгох арга хэмжээ авсан. Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камераар тухай тээврийн хэрэгслийн марк, арлын дугаар зэрэг мэдээллийг шалган илрүүлдэг. Мөн тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамрагдсан эсэх, татварын мэдээлэл болон эгнээ байр, гэрэл дохио зэргийг шалгах бүрэн боломжтой. 

-Хиймэл оюун ухаанд суурилсан камерт дугаарын хязгаарлалт зөрчсөн үйлдэл удаа дараа бичигдсэн тохиолдолд торгууль давхардаж бичигдэх үү?

-Өмнө бол торгуулсан бол алба хаагчид торгуулийн бичгээ үзүүлээд ахин торгууль бичигддэггүй байсан. Харин одоогийн зохицуулалтаар хиймэл оюун ухаанд суурилсан камерт бичигдэх болгонд торгууль оногдуулна. Тиймээс тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

-Дугаарын хязгаарлалт замын ачаалал, түгжрэлд бодитой нөлөөлж чадаж байна уу?

-Замын хөдөлгөөний ачаалал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд ихэссэн. Энгийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд 5-10 км цаг хурдтай байдаг байсан бол одоо хамгийн багадаа 30-40 км цаг болж өссөн. Өнөөдрийн байдлаар нийслэлд 318196 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон, замын нөхцөл байдал хэвийн, осол гарсан газруудад манай алба хаагчид түргэн шуурхай ажиллаж байна.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хязгаарл�##�тыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Хүүхдүүдээ саяын хэд хоногт зохицуулж сурсан байлгүй

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Бүр нэг дарангуйл�##�д дуртай хар хүүр юмаа

Иргэн
Иргэн

Дугаарын хязгаарл�##�тыг цаашид үргэлжүүлэх хэрэгтэй. Нөхцөл байд�##�тай холбоотойгоор Ард иргэд ажил төрлөө зохицуулж, төлөвлөж сур�##�цаж байна.

Зочин
Зочин

Ene chigtee tegsh sondgoogooroo ybj baiy tugjirelgui uur utsaargui mash taiban hudulguund oroltsoj baina ajiliin buteemj mash sain ba tugjirehgui bolhoor

Алтанчимэг
Алтанчимэг

Тэгш сондгойгоор буюу дугаарын хязгаарл�##�тыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button