Нийгэм мэдээ

“Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө” боловсруулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төвтэй хамтран “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө” боловсруулах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон салбарын бодлого боловсруулагчид, мэргэжилтэн албан хаагчид оролцлоо. Мөн Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Доктор Мохд Юсуф Саари, Доктор Музафар Шах Хабибулла, Адззахир Ифвад Адзман нар оролцож илтгэл тавьсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим болон зайн ажлын байрыг нэмэгдүүлэх, "Бүтээмжийн хувьсгал" санаачилгыг бүх түвшинд өрнүүлж,Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөг боловсруулах арга хэмжээ, ойлголтыг нэмэгдүүлэх сайн туршлагыг дэлгэрүүлэх зорилго тавьсан. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын 2024 оны судалгаагаарнэг хүнд ногдох хөдөлмөрийн дундаж бүтээмж Өндөр орлоготой улс орнуудын хувьд 88.8 мян.доллар байхад харин Монгол Улсын хувьд хөдөлмөрийн дудэлхийн дунджаас 11.3 хувь БНСУ-аас 5.4 дахин бага байна. Энэ нь БНСУ-д цалин өндөр, бүтээмж өндөр байгаагийн илрэл юм.  Манай улсад уул уурхай, мэдээлэл технологийн салбар хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button