Нийгэм мэдээ

Дугаарын хязгаарлалт үргэлжлүүлэх эсэх саналаа зөвхөн ганц автомашинтай иргэдээс ав!

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай "Иргэд цаашид ч тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцохыг дэмжиж байгаа" гээд хэлчихжээ.

Долоо хоногийн дараа дуусах гэж байгаа дугаарын хязгаарлалтыг сунгана гэсэн үг үү? Иргэд дэмжиж байгааг яг хэрхэн хэмжиж байна вэ? Энэ нийт автомашинтай иргэдийн эрхийг зөрчиж байна уу? гэх мэт олон асуулт урган гарч байна.

Энд нийтээрээ түгжирснээс нэг, нэг өдрөөр ээлжилж хөдөлгөөнд оролцъё гэсэн ерөнхий зарчим үйлчилж байдаг. Замын түгжрэл харьцангуй буурдаг нь ч бас худлаа биш ээ. Гэхдээ нийгэмд шийдэл ингээд л тогтчихдоггүй.

Учир нь өмчийн эрх гэж ойлголт байна. Өдөр бүр, хэрэгцээ шаардлагатай удаа бүрдээ унаж хэрэглэх гэж хүн өр зээл тавиад ч бай хамаагүй автомашин худалдаж авдаг. Түүнийгээ хэзээ, яаж унах нь тухайн хүний эрх чөлөө, өмчөө захиран зарцуудах шийдвэр.

Энэ эрхэд төр халдаж болох уу. Хурааж авахгүй ч хоёр хоногт нэг л удаа хөдөлгөөнд оролцоно гэдгий нь хязгаарлахын тулд ямар эрх зүйн зохицуулалт үйлчлэх юм бэ? Хэсэг хугацаанд хэрэгжүүлээд больдог учир дугаарын хязгаарлалтыг хууль эрх зүйн үүднээс хөндөх нь цөөн.

Хоёрт, "Иргэд дэмжлээ" гэдэг нь юу гэсэн утгатай вэ. Санал асуулга явууллаа, түүнд яг өөрөө авмомашинтай иргэд оролцож байна уу. Хамгийн гол эрх нь зөрчигдөж, боогдож байгаа өмчийн эзэд өөрсдөө санал асуулга бөглөдөг үү? Тэдний дуу хоолой мөн үү? Эсвэл машингүй, угаас тэгш, сондгой алинаар явах өөрт падгүй, түгжрэлгүй л байвал дээр гэж боддог хүмүүс тэнд санал өгчихөөд байна уу?

Манай сайт Фэйсбүүк хуудастаа "Дугаарын хязгаарлалт үргэлжлүүлэхийг дэмжих үү?" гэж санал асуухад өнгөрсөн шөнийн байдлаар 196 хүн тийм, 151 нь үгүй хэмээн хариулжээ.

Санал асуулгыг жишээ нь зөвхөн жолооч нараас авах хэрэгтэй. Жолооч нарын олонх дэмжсэн бол сая өөр хэрэг, бодит үндэслэл.

Түүнчлэн 2-3 машинтай өрх бол замын хөдөлгөөнд өдөр бүр оролцож болоод, чадаад л байна. Үүнийг өмчтэй байх эрх, өмчөө захиран зарцуулах эрх чөлөө гэж үзэх үү? Атал нэг автомашинтай хүнд энэ ойлголт яагаад хэрэгжихгүй байна вэ гэсэн маргаан үүснэ.

Иймд дугаарын хязгаарлалт түгжрэл бууруулах үндсэн шийдэл биш гэдгийг дээр дооргүй ойлгож буй хойно иргэдийн эрхийг үргэлжлүүлэн зөрчөөд байх уу, иргэд ч зөрчүүлээд дасах уу, энэ зөв үү гэдгийг сайтар бодолцмоор байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
малчин
малчин

ганц муу машинтай ядуусаа л дарамтлах гэж бна 2-3 машинтай баячууд чөлөөтэй явна ядуус хохироод үлдэнэ байнга ийм шийдвэр гаргаж ирсэн МАН хулгайч хөрөнгөтөний нам!

уншигч
уншигч

Дүрэм зөрчиж аваарь осол гаргадаг жолооч нарын эрхийг хасаад, ямар ч мэдээлэл өгөлгүй гэнэт зам хааж засвар хийдэг энэ тэнэг үйлдлүүдээ болиод, төв болон тойрог доторх олон гэрлэн дохионы зогсолтоо цөөлчихвөл уул нь түгжирэл багасана. Гэхдээ хотын удирдлагад энийг шийдэх сэтгэл байхгүй, тархины сэтгэх чадвар нь ч хүрэхгүй, иргэдийн эрхэнд хадлаж бол харин чадна яагаад гэвэл манай ард түмэн хонь шиг номхон, өмнө нь коммунистууд өвөг дээдсийг хядаад хаячихсан, хүүхдүүдийг шорон гяндан хавчилгаар хашраачихсан

Иргэнзочин
Иргэнзочин

Зарим нь түгжрээд утас ухаад гудамжинд өдрийг өнгөрөөх сонирхолтой юм нэг л их эрх ярьсан хүмүүс энэ сан�##� өгөөд байгаа хүмүүсийг бараг эмгэн ажилгүй гэрийнхэн хүүхэд өгөөд байгаа юм шиг хэлэх нь буруу байхаа руль мушгиж яваа иргэд өгдөг бат�##�гаатай

Зочин
Зочин

Demjnee tegsh sondhoig

Зочин
Зочин

хязгаарл�##�тыг ЗОГСОО.

Зочин
Зочин

Би 3 машинтай дугаар хязгаарл�##�таа үргэлжлүүл. Зөвхөн баячууд нь л явая

Хотын иргэн
Хотын иргэн

Бүгдээрээ таг бөглөрч �##�ингаа �##�даж байснаас нэг өнжөөд явах нь хамаагүй дээр биш үү.

Зочин
Зочин

mnaih 2mashintai en noloolhgv bljil bn

Холбоотой мэдээ

Back to top button