Нийгэм мэдээ

Тэгш, сондгойгийн хязгаарлалт энэ сарын 16-нд дуусна, үргэлжлүүлэх эсэхэд санал аваагүй байна

Угтаа наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг дуустал үргэлжлэх тэгш сондгой дугаарын хязгаарлалтад иргэд саналаа өгсөн. Харин цаашид үргэлжлүүлэх эсэхэд албан ёсоор санал өгөөгүй байсан билээ. Гэтэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Иргэд цаашдаа тэгш, сондгойгоор явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Замын ачаалал ч буурч, үр дүнд хүрсэн" гэх мэдээллийг хэвлэлд өгөв.

Энэ талаар НЗДТГ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад " Т.Даваадалай дарга сэтгүүлчийн асуусан асуултад иргэдийн олон нийтийн сүлжээнд бичсэн нийтлэл, сэтгэгдэл зэргээс ажигласнаа хэлсэн байна билээ. Одоогоор автомашины тэгш, сондгойгийн хязгаарлалт цаашид үргэлжлэх эсэх дээр иргэдээс албан ёсоор санал аваагүй. Гурван долоо хоногийн туршид мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалт тав хоногийн дараа буюу энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ" хэмээсэн юм.

3 хүн, гудамж ба бичвэр нарын зураг байж магад

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
малчин
малчин

2-3 машинтай баян хэсэгт зориулсан сунгах гээд бна ганц муу машинтай ядуу хэсэг бас л хэлмэгдээд 7 хоногт 3 өдөр явах,ажил хийх боломжтой болно гэсэн үг шүү! энгийн ардаа байнга дарамтлах юмаа!!!!!

Иргэн
Иргэн

Тэгш сондгой гэж ялгаварлаж байгаа юм чинь явсан өдрөөр тооцож татвар хураамжаа багасгах хэрэгтэй. Хоёр машинтай нь ганц машинтай нь хохирч байна.

Зочин
Зочин

Энэ байдлаараа удаан үргэлжлүүлээд байв�##� хор уршиг их гарна даа. Айл болгон яаж ийгээд л тэгш, сондгой дугаартай 2 машинтай болохыг бодох байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button