Нийгэм мэдээ

Орон сууцны хаалга эвдэж, айл өрхөөс хулгай хийж байсан этгээдийг илрүүлжээ

Орон сууцны хаалга эвдэж, айл өрхөөс хулгай хийж байсан этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны наймдугаар сард цагдаагийн байгууллагад нийслэл хотод орон сууцны Б1 давхарт оршин суух айл өрх хулгайд эд зүйлээ алдсан гэх дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг олж тогтоох, иргэдэд учирсан хохирлыг шуурхай барагдуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулахад урьд өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Б гэгч нь Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй зэрэг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт айл өрхийн хаалга эвдэж, 31 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Цаашид тухайн этгээдийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж, алдагдсан эд зүйлсийг олж тогтоох, хохирогчид хүлээлгэн өгөх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгалтын явцад орон сууцны Б1 давхруудад стандартад нийцсэн камер суурилуулаагүй зэрэг шалтгаанаар хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд СӨХ хуульд заасан үүргийн дагуу оршин суух иргэдийг аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button