Эдийн засгийн мэдээ

"Говь" компани ХК-иас ХХК болсноор жижиг, хаалттай бизнесийн дүр рүү унав

Дотоодын ноолууран бүтээгдэхүүний зах зээлд олон жил ноёрхсон "Говь" компани компанийн хэлбэрээ өөрчилж ХК-иас ХХК болохоор шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханы холбогдсон зодооны хэргийн дараа түүний аав Ц.Баатарсайхан гаргасан байж болох.

Тэгвэл 2007 онд "Говь” компанийн төрийн өмчлөлд байсан 73.45 хувийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК хувийн эзэмшилд бүрэн шилжиж байсан түүхтэй.

Хувьцаат компани гэдэг нь, хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг нээлттэй компанийг

Хязгаарлагдмал хувьцаат компани нь хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг хаалттай компаниийг хэлдэг.

Өмнө нь "Говь" компани нээлттэй буюу тус компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлдэг байсан бол одоо боломжгүй. Мөн хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог компанийн дүрмээр хязгаарладаггүй байв.

Хаалттай буюу ХХК нь үүсгэн байгуулагчдын тоо хязгаартай бөгөөд хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр гаргадаг болно гэсэн үг.

ХХК болсноор ХК шиг ТУЗ, хараат бус гишүүний шаардлага үүсэхгүй бөгөөд ил тод байдал хумигдаж, хувь нийлүүлэгчдийн тоо цөөрнө. ХК нь санхүү, тайлангаа олон нийтэд ил тод мэдээлдэг бол ХХК болсноор дотооддоо мэдээлнэ. Түүнчлэн ХК нь олон нийтээс хөрөнгө татах, бирж дээр IPO гаргах боломжтой бол ХХК нь зөвхөн гишүүдийн хөрөнгө оруулалт, зээлээр санхүүжилт босгоно.

Нэг ёсондоо "Говь" компанийн хувьцаа зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг байсан бол ХХК болсноор хувь эзэмшигчдийн зөвшөөрлөөр шийдвэр гаргах юм. Олон улсын жишгээр бол ХК нь зах зээлд ил тод, байр сууриа олсон том компани гэдгийг батлан харуулдаг бол ХХК болсноор бизнесийн цар хүрээ багасах эрсдэл ч бий. Учир нь гадны хөрөнгө оруулагчид ил тод байдлыг илүүд үнэлдэг.

"Говь" компани 18 жилийн дараа хувьд авсан компанийнхаа хэлбэрийг ийн өөрчилснөөр жижиг, хаалттай бизнесийн дүр рүү унаж буй юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баатарсайхан гэж нохойн пи�####� юмаа үнэн өлөн гар юм үзээгүй шаар

Зочин
Зочин

Cancel culture baihgui tgee el zahirald ni ur huuhduu huchinduulj zoduulsan hernee yumiig ni sain heregleed bai manai m#lnuud

Зочин
Зочин

Uuts chanana

Зочин
Зочин

цэнхэр тас�##�бараасаа эхлээд л хадг�##�сан жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хэнд ч хамаагүй боллоодоо ҮХЭЖ д�##�драасай шун�##�ын хуухайнууд

Зочин
Зочин

Ямар дураараа уимвэ хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн уимуу хувьцаа эзэмшигчдийн хур�##� үнэхээр болсон уимуу

Zochin
Zochin

Хувьцаа эзэмшигчид хаачих вэ, ямар дураараа хар тамхичин вэ

Иргэн
Иргэн

Энэ бол дээрэм улаан цайм доромжлол улс буцааж ав

Холбоотой мэдээ

Back to top button