СПОРТ

МУГТ Б.Сэр-Од 44 насандаа 12 дахь дэлхийн аваргадаа оролцож, барианд орлоо

Япон улсын Токио хотод Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Есдүгээр сарын 13-21-ний хооронд болох 20 дахь удаагийн уг тэмцээнд МУГТ Б.Сэр-Од эрэгтэй марафон гүйлтийн 42 км-ийн төрөлд уралдаж, 65 дугаар байрт шалгарлаа.

Дэлхийн 198 орны 2202 тамирчин оролцож байгаа энэ удаагийн ДАШТ-д манай улсын дөрвөн марафонч эх орноо төлөөлж буй бөгөөд МУГТ Б.Сэр-Од 44 настай буюу хамгийн ахмад нь байна. Түүний хувьд 12 дахь дэлхийн аваргадаа оролцож буй нь энэ юм. Мөн тэрбээр хөнгөн атлетикийн ДАШТ-ий түүхэнд марафон гүйлтээр хамгийн олон удаа оролцсон тамирчин гэгдэж байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Манайд
Манайд

Гавъяат мааннь 2003, 4 оноос эхлэн тив, дэлхий, олимпод оролцож эхэлсэн. 2027 дэлхий, 28 оны олимпод оролцоно гэнэ. Тэгэхээр манай хөнгөний холбоо залгамжаа бэлдэхгүй, ажилаа маш муу хийж байна гэсэн үг!

Зочин
Зочин

odoo duusga boli

Холбоотой мэдээ

Back to top button