СПОРТ
Чөлөөт бөхийн ДАШТ: Өнөөдөр Г.Ганхуяг тэргүүтэй манай 6 тамирчин барилдана

Чөлөөт бөхийн ДАШТ Хорватын Загреб хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн
- 65 кг-ын жинд Б.Гантулга,
- 97 кг-ын жинд Г.Ганхуяг,
Эмэгтэйчүүдийн
- 55 кг-ын жинд Б.Хулан,
- 59 кг-ын жинд Т.Алтжин нар барилдана.
Мөн 79 кг-ын жинд О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө, 74 кг-ын жинд Э.Төгсжаргал дагах барилдаан хийнэ. Дагах болон урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхлэх хуваарьтай байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.