ДАШТ: Ази тивийн найдлага Японы шигшээ баг хэсгээсээ шалгарч чадсангүй

21 дэх удаагийн эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ үргэлжилж байна. Хоёр жилд нэг удаа болдог энэ тэмцээн Филиппин улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 2025 оны дэлхийн аваргад нийт 32 улсын баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
2023 оны ДАШТ-д Итали улсын баг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Харин энэ жил урьдчилсан таамгаар Итали, Польш, Бразил, АНУ зэрэг багуудыг голчлон нэрлэж буй. Харин Ази тивээс Япон улсын багийг дээгүүр амжилт үзүүлэх болов уу гэдэг хүлээлт байв. Гэсэн ч Япон улсын баг Турк болон Канадын багт 3:0-ийн харьцаагаар хожигдож, хэсгээсээ гарах боломжгүй боллоо.
Одоо тэдэнд ганцхан тоглолт үлдсэн бөгөөд Ливи улсын багтай тоглох юм. Хэсгүүд дөрвөн багтай учир хоёр хожигдсон баг хэсгээсээ шалгарах боломжгүй. Тиймээс энэ удаагийн ДАШТ-ийг Япон улсын эрэгтэй шигшээ баг харамсалтайгаар өндөрлүүлэх нь ээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.