Японд гурван хүн тутмын нэг нь 65 ба түүнээс дээш настай

Японы засгийн газар ням гарагт /2025.09.14/ гаргасан тоо баримтаас харвал 65 ба түүнээс дээш настнууд хүн амын дунд эзлэх хувь 29.4 болсон байна. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт юм. Тодруулбал тус улсад 65 ба түүнээс дээш настай 36.19 сая хүн амьдарч байна. Япон улс 124 сая хүн амтай.
Даваа гарагт /2025.09.15/ Японд өндөр настнуудад хүндлэл үзүүлэх өдөр өнгөрсөн. Тус улсын Дотоод хэрэг болон харилцаа холбооны яам мэдэгдэл хийснээр ажил эрхэлж буй өндөр настнуудын тоо 21 дахь жилдээ нэмэгдэж, одоогийн байдлаар 9.3 саяд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Японд долоон ажилтан тутмын нэг нь өндөр настай гэсэн үг. Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нас ахих тусам осол гэмтлийн эрсдэл нэмэгддэг тул ахмад ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг илүү аюулгүй болгохыг Япон компаниудад үүрэг болгосон юм.
Тус улсын хүн амын 17.2 хувь нь 75 ба түүнээс дээш настай. Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэн тооцоолсноор 2040 онд Японы хүн амын 34.8 хувь нь ахмад настан болно.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.