СПОРТ

Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Алтжин өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Өнөөдөр манай шигшээ багийн эмэгтэй дөрөв, эрэгтэй нэг тамирчин барилдана.

Онцолбол, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Т.Алтжин хүрэл медалийн төлөө барилдана. Тэрбээр ДАШТ-ий хагас шигшээд Японы бөх, энэ оны Ази тивийн аварга, U20 насны дэлхийн хошой аварга Сакура Онишид даралтаар ялагдсан. Тиймээс өнөөдөр Т.Алтжин Узбекистаны Л.Собирова, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх А.Сиделникова нарын ялсантай хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button