Албани улс авлигатай тэмцэх сайдаараа хиймэл оюун ухааныг томилжээ

Албанийн Ерөнхий сайд Эди Рама шинэхэн засгийн газрынхаа авлигатай тэмцэх сайдаар хиймэл оюун ухаантай чатботыг сонгосон байна. Диелла буюу Албани хэлээр нар гэсэн утгатай тэрхүү сайд нь төрийн тендерийг хариуцаж ажиллах юм. Ингэснээр төрийн тендер 100 хувь авлигагүй явагдана гэж Рама мэдэгдсэн байна.
2.8 сая хүн амтай Албани улсын төрийн тендер шалгаруулалтын процесс олон жилийн турш авлигын эх үүсвэр болж ирсэн. Тус улс Европын холбоонд элсэх зорилготой тул авлигын асуудлаа намдаах шаардлагатай юм. Дөрөв дэх удаагаа төрийн эрхэнд гарсан Рамагийн Социалист нам Албани улсыг таван жилийн дотор Европын холбоонд элсүүлж чадна гэж амлалт өгсөн.
Тус улсын парламент тун удахгүй Рамагийн шинэ засгийн газар дээр санал хураана. Ингэхдээ хиймэл оюун ухаантай Диеллаг албан ёсоор сайдаар томилох санал хураалт явуулах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ардчилсан намын парламент дахь бүлгийн дарга Газменд Барди хэлэхдээ Диеллад сайдын албан тушаал өгөх нь Үндсэн хуулийг зөрчиж буй явдал гэжээ.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан бүх дарга, гишүүдээ бүгдийг нь хиймэл оюун ухаанаар солих хэрэгтэй.