Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ, Беларусь цөмийн зэвсгээр цохилт өгөх сургуулилт хийжээ

ОХУ, Беларусь “Запад-2025” нэртэй хамтарсан цэргийн сургуулилтыг мягмар гарагт /2025.09.16/ дуусгасан. Тэрхүү цэргийн сургуулилтыг АНУ гэх мэт НАТО-гийн гишүүн орнуудын төлөөллүүд биечлэн, анхааралтай ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас /2025.09.12/ эхэлсэн тэрхүү сургуулилт нь дайсны довтолгоог няцаах, алдагдсан газар нутгаа эргүүлэн авах чадавхийг шалгах зорилготой гэж Беларусийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. Беларусийн ахлах генерал Павел Муравейко хэлэхдээ “Стратегийн бус цөмийн зэвсгийн боломжит хэрэглээг төлөвлөх, судлах Орешинк хөдөлгөөнт пуужингийн системийг үнэлэх, байршуулах” зэрэг үйл ажиллагаа явуулсан гэсэн байна.

ОХУ өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард дуунаас хурдан гэгддэг Орешник пуужинг Украинд ашигласан. Энэ нь шинэ супер зэвсгийн цохилт гэхээсээ илүү улс төрийн шоу байсан гэж барууны шинжээчид дүгнэсэн юм. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко НАТО-гийн гишүүд заналхийлж байгаа учир Орешник пуужинг улсдаа байрлуулах хүсэлт Москвад гаргасан билээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Орос ялахын тулд.цөмийн.цохилт өгөх магадл�##�
их болж байх шиг!?!?СҮЙРЭЛ.БОЛОХ УУ???

Холбоотой мэдээ

Back to top button