Арилжсан үнэт цаас өмнөх оны мөн үеэс 67.5 хувиар буурчээ

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны эхний 8 сард 595.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 297.4 (33.3%) тэрбум төгрөгөөр буурчээ. Үнэт цаасны нийт гүйлгээний 41.5 (247.0 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 58.5 (348.5 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.
Үнэт цаасны гүйлгээний 42.5 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 21.6 хувийг компанийн хувьцаа, 21.0 хувийг компанийн бонд, 14.2 хувийг Засгийн газрын бонд, 0.8 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.
Үнэт цаасны гүйлгээ 2025 оны 8 дугаар сард 76.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19.3 (33.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 11.6 (13.1%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Арилжсан үнэт цаас 2025 оны эхний 8 сард 661.1 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 211.4 (24.2%) сая ширхгээр буурчээ. Нийт арилжсан үнэт цаасны 0.4 (2.4 сая ширхэг) хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 99.6 (658.7 сая ширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан байна. Арилжсан үнэт цаас 2025 оны 8 дугаар сард 15.8 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 32.9 (67.5%) сая ширхгээр буурч, өмнөх сараас 2.7 (20.7%) сая ширхгээр өсжээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.