СПОРТ

70 настай Д.Намхайдорж “Монголын мистер”-т өрсөлдөнө

Нас бол тоо гэдгийг амжилтаараа батлан, бусдад үлгэрлэж яваа тамирчдын нэг нь Д.Намхайдорж. 70 настай тэрбээр бодибилдинг, пауэрлифтинг зэрэг спортын цөөнгүй төрлөөр хичээллэдэг. Д.Намхайдорж хэдхэн хоногийн өмнө болсон пауэрлифтингийн УАШТ-ий ахмадын ангилалд дөрвөн алтан медаль хүртэн, шуугиулсан юм.

Түүний дараагийн оролцох тэмцээн нь бодибилдинг, фитнессийн “Монголын мистер-2020”. 70 настай Д.Намхайдорж тус тэмцээнд оролцон, Монголын хамгийн булчинлаг эрчүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Түүний охин нь хүндийг өргөлтийн Гавьяат тамирчин Н.Баярмаа юм.

Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос зохион байгуулах “Монголын мистер” тэмцээн энэ сарын 24-25-нд “Corporate convention center”-т болно.

Тус тэмцээнд 59 клубийн 300 гаруй тамирчин 28 ангилалд оролцохоор бүртгүүлжээ.

Сонирхуулахад, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинмонгол
Зочинмонгол
2020-01-15 13:12

Өө өвөө минь хэрэггүй дээ

Зочин
Зочин
2020-01-16 09:31

guzeendee diildsen buidan hevtej baigaadaa chi hahahaha.

Зочин
Зочин
2020-01-15 15:06

hud l###r vee chi yadag

Zochinxun
Zochinxun
2020-01-15 15:21
Reply to  Зочин

Mundag ahad amjilt

Zochin
Zochin
2020-01-15 13:50

bitgii hutsooo chi uuruu iim bj hezee chadku bj bitgii hudlaa utasniu tsaanaas huruugaa hudlug.

Зочин
Зочин
2020-01-15 14:27

mundag ahdaa bayr hurgii

Холбоотой мэдээ

Back to top button