Улс төрийн мэдээ

Ө.Шижир: 20 жилд төсөв 44 дахин өссөн ч нэг ч салбарын асуудал шийдэгдээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “2016 оноос хойших Улсын төсвийн орлого, зарлагыг хараад байхад бид мөнгөгүйн зовлонг биш мөнгөтэйн зовлонг эдэлсэн байна. Гол нь бид мөнгө зөв зарцуулж чадахгүй байна. Амсуулж тавьсаар байгаад аль ч үгүй болсон, асуудал нь шийдэгдсэн салбар Монгол улсад нэг ч байхгүй байна. Улсын төсөв сүүлийн 20 жилийн хугацаанд Улсын Төсөв 44 дахин ихэссэн ч нэг ч салбарын асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Иргэн баян бол, Улс баян гэж Ерөнхийлөгч илтгэл дээрээ дурдаж байсан. Өнөөдөр эсрэгээрээ иргэн нь ядуу улс нь баян болчихсон.

Б.Жавхлан сангийн сайд болсноос хойш 130 их наяд төгрөг зарцуулагдлаа. ДНБ-ний 74 хувийг төр үйлдвэрлэж байна гээд өөрсдөө биччихсэн хэр нь 2026 оны Улсын Төсөв дээр хувьчлалын орлого гэж нэг ч төгрөг байхгүй буюу эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хүсэлгүй байна гэсэн үг.

2026 оныг Боловсролын жил гэж зарласан бол 1 их наяд төгрөг гаргаад энэ салбарынхаа асуудлыг шийд. Бүр болохгүй бол асуудлаа нэг нэгээр шийдээд явья. Алтан гахай жилдээ төрсөн хүүхдүүдээ 6 жилийн дараа сургуульд орно гэдгээ Засгийн газар нь мартчихсан сургууль, цэцэрлэгийг нь  бариагүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд 1062 ширхэг сургууль, цэцэрлэг, дотуур байр баригдсан юм билээ. Анхны төсөвт өртөг нь 2,8 их наяд байсан баригдахдаа 3.4 их наяд болсон. Өөрөөр хэлбэр 600 тэрбум төгрөгөөр нэмдсэн. Нэг сургууль дунджаар 3.3 жилийн хугацаанд баригдаж байна. Жил бүр төсвийг нь нэмж хойшлуулдаг энэ бол авлигал. Сургуулийн барилга ганцхан жил барьж чадахгүй бол бид хүүхдүүдийн асуудал яаж шийдэх юм бэ. Хүн төвтэй төсөв ийм байдаг юм уу” гэж байр сууриа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худлаа дандаа поп.муу яриад байхаар өөрөө шийдэл гаргаач

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

У.Хүрэлсүх epөнхий сайд байхдаа Монголд зуу гаруй жил оршиж байсан байг�##�ийн түүхийн музейг нураагаад оронд нь өөрсдийнхөө хөрөнгийг хураагаад Хятадын хөрөнгө оруул�##�ттай хийсэн гэж хуцаад Хятадууд хөрөнгөө хамга�##�ахын тулд цэрэг оруулна гэж өвчигнөж үүнтэй зэрэгцээд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайр�##�таа хийгээд..
Юун сургууль барих ..бас тэрбум мод тарина гэж ой сүйтгээд юун сургууль барих..
У.Хүрэлсүх одоо epөнхийлөгч болчихоод epөнхий сайд Оюун-Эрдэнэ-ийн ажлыг хийлгэхгүй ..юун сургууль барих ..гээд байгаа ..У.Хүрэлсүхд энэ байд�##�д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button