Есөн тэмцээнд дараалан түрүүлж, дэлхийн хос медальтан болсон П.Орхон
13 жилийн туршид 189 барилдаанд дараалан ялсан дэлхийн 10 удаагийн аварга, олимпын наадмын гурван түрүүтэй Каори Ичогтой учираа таарсан Монголын тамирчин чөлөөт бөхийн спортод шуугиан дэгдээсэн юм.
Эргэн санахад 2016 онд болсон Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри”-д Монгол охин Каори Ичотой учраа таарч 10:0-ээр ялсан нь дараагийн дэлхийн аварга болно гэдгээ заралсан явдал байв. 14 настайгаасаа эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн түүнийг Пүрэвдоржийн Орхон гэдэг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны 12-р сарын 25-нд төрсөн тэрбээр дараа жил нь есөн тэмцээнд дараалан түрүүлж, замналынхаа оргил амжилтууддаа үзүүлж эхэлсэн юм.
Тухайн жилд насанд хүрэгчдийн УАШТ-ээс эхлэн оюутны УАШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гран При, цэргийн ДАШТ, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гээд дараалсан найман алтан медалийн давцанд зогсож төрийн дуулалаа эгшиглүүлсэн нэгэн. Тэрчлэн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тэмцээнийг оролцуулан тоолвол үндсэндээ есөн тэмцээнд дараалан түрүүлсэн амжилтыг өөрийн нэр дээрээ бичүүлэх юм. Тухайн жилдээ Монголын оны шилдэг тамирчнаар тодорч "Бөртэ Чоно" шагналыг ч гардсан байдаг.
Үүнээс жилийн дараа буюу 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр П.Орхонгоос допинг илэрсэн тул дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан. Ингэснээр олимпын аварга болно хэмээн яригдаж байсан тэр Токиогийн олимпыг өнжихөд хүрсэн. Тамирчны замналын оргил үедээ буюу 25 насандаа эрхээ хасуулж, олон боломжоо алдахад хүрсэн юм.
Улмаар 2022 оны есдүгээр сарын 16-ны өдрөөр түүний торгуулийн хугацаа дуусгавар болсон тул эргэн дэвжээнд зодоглох эрхтэй болсон. Дөрвөн жил чөлөөтөө орхисон П.Орхон удалгүй Америкт зохиогдсон “Bill farrel”-ийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, 2023 оны хавар насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар дөрөв дэхь удаагаа тодорсон.
Тэр жилээ П.Орхон Азийн “АШТ”-нээс мөнгөн медаль зүүж ахин нэрээ цуурайтуулж эхэлсэн. П.Орхон дэлхийн аварга болсоноос хойш зургаан жилийн дараагаар ахин зодоглосон нь 2023 оны үйл явдал байв. Тус тэмцээнд шөвгийн наймд шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Олимпын медаль зүүх дутуу байсан тэр “Парис-2024” олимпын наадмын 5-р байрт шалгарч эргэн ирсэнээ дэлхийн дэвжээнд заралсан. Хорватын Загреб хотноо болж буй Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн “Загреб-2025 “ДАШТ”-д эмэгтэйчүүдийн 62 кг-д гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүрэл медаль хүртэж дэлхийн хос медальтан болсон юм.
П.Орхон Монголын баг, тамирчдын дөрөв дэх медалийн эзэн болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 70 кг-д Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медаль хүртээд байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗҮГЭЭР Л ГАЙХАЛТАЙ ТЭР ЁОПООНЫГ ХЭН Ч ЗОГСООГООГҮЙ БАЙХАД МАНАЙ ОРХОН ҮНЭХЭЭР ДЭВЖЭЭН ДЭЭР ЦӨС ИХТ ЗОРИГ ЗҮРХТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙХӨӨ ДАЙЧИН УУХАЙГ СЭРГЭЭСЭН.ЧИ ЧАДЛАА ТЭСВЭР ТЭВЧЭЭР МЯТРАШГҮЙ БАРИЛДААНЫГ НЬ ҮЗЭЖ ОГШСОН ШҮҮ МОНГОЛНУУД АМЖИЛТ АМЖИЛТ ЧИ ЧАДНАА ОРХОН
Монголчууд өөрсдөө хоролсон гэж бгаа биз, мөн ч нүгэ лтэй хүүрнүүд шүү дээ !!
Төрөлхийн биеийн чанар дээр тулгуурласан асар их хөдөлмөрийн үр дүн харагдаж байсан шүү амжилт хүсье! эрүүл энх мэнд амар гай зовлонгүй байхыг хүсье!
Чааваас даа олимпод очоод шал арчина шдээ ач холбогдолгүй тэмцээнд түрүүлэх амархан
ОРХОН минь одоо боллоо .чамд хор өгсөн япон ,монгол улсаа худалдсан тэр новшийг өвөө нь олно.ам
ЖЕНКОГИЙН ТАЛЫХАН ХОРЛОСОН ЗАВААН НОВШНУУД
ДАШТ-д медаль аваад олимпод таг сураггүй бдаг нь айл гэр үймүүлдэгээс нь болдог бхөө. Хормой хотоо хумьж яв.
Бахархалтай бас харамсалтай
Орхоны далдуур хоролсон байх магадлалтай шүү манайхан аймаг сумаараа талцдаг өвчин спортын ар талд хүчтэй илэрдэг