Дуулиант хэргүүдийг шүүсэн өдөр Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн нар суллагджээ

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан билээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих арга хэмжээг долдугаар сарын 23-нд авсан юм. Харин Б.Амарсайхан хэрэг гарсан өдрийн маргааш гадаад руу зугтаж, Монголд ирээгүй хэвээр.
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын цагдан хорих хугацааг хоёр ч удаа сунгасан. Гэтэл нийгмийг цочроосон онц, хэрцгийгээр хүний амь насыг бүрэлгэсэн хоёр хэргийг шүүсэн өдөр /2025-09-17/ Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг сулласан байна.
Угтаа прокуророос яллагдагчдад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал гаргажээ. Гэтэл шүүх хүлээн авалгүй, суллах шийдвэр гаргачхаж.
Тухайлбал, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналд тусгасан хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн саналд дурдсан “үйлдсэн гэмт хэргийн шинж буюу бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай” гэх үндэслэл хуульд тусгагдаагүй, прокурор гаргасан саналынхаа хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг хуульд заасны дагуу шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулаагүй, энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хяналтын прокурор саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Эндээс анхаарал татаж буй нь, зөвхөн Э.Тэмүүлэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч, яллагдагч нартай уулзахыг хоригложээ. Харин Л.Алтан-Очирт дээрх хязгаарлалтууд тусгагдаагүй байна. Ингэснээр тэд цагдан хоригдолгүй, гадуур шалгагдахаар болсон гэсэн үг.
Удахгүй тус хэргийн бас нэг холбогдогч Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэх учиртай.
Эргэн сануулахад Ц.Санжаачойпэлийн талаас бүлэг зодооны хохирогч гэгдэх Д.С-г гадагш эмчилгээнд явуулахыг хориглох хүсэлтийг шүүхэд гаргасан. Эл шүүх хурал /2025-09-10/-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд 13.30 цагт болсон. Шүүхээс бүлэг зодооны хохирогчид хилийн хориг тавих саналыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүх новш болсон до
Энэ Цэрэнпунцагийхан гэж нэг адгуус тархитай, араа тан удамтай ноход бдаг байх нь ээ, ер нь !
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
odo tgd hohirogch ni yah bolj bna zodson uls ni zvger gaduur ywaad bh yum u tamine ene uls orond ezen bnu tamine ????????
Амаар нь гарт�##� авилга чихчиж ардын хүүхэд эрүүл мэндээрээ хохироод дуусах нь
Чоно борооноор гэж энэ дээ
Цөөвөр чононууд борооноор сиймхий ашигласан юм биз дээ