Олон улсын хэвлэлд: Тэсвэр тэвчээр, тогтвортой амжилтын үлгэр дуурайл Б.Сэр-Од

Хэдхэн хоногийн өмнө Runners World UK-ийн спортын сэтгүүлчид МУГТ, Хөнгөн атлетикийн мастер Б.Сэр-Одын талаар "43 настай марафоны тамирчин Б.Сэр-Од 18 дахь дэлхийн хэмжээний тэмцээндээ оролцож байна" хэмээн бахархал дүүрэн өгүүлснийг орчуулан хүргэж байна.
"Ямар ч нөхцөлд би дэлхийн шилдэг марафончидтой өрсөлдөх хүсэлтэй хэвээр байна"
Марафон шиг хүч тэсвэрийн дээдийг шаарддаг тэмцээнд нэг эсвэл хоёрхон олимпийн мөчлөгөөс цааш дэлхийн хэмжээний өрсөлдөөнд тогтвортой оролцох тамирчин тун цөөн байдаг. Харин Б.Сэр-Од бол ихэнх гүйгчдээс тэс өөр.
2003 оноос хойш, өдгөө 43 настай, дөрвөн хүүхдийн аав тэрбээр Монгол Улсаа бүх дэлхийн аваргад төлөөлөн оролцсоор ирсэн бөгөөд нас хэзээ ч амжилтад саад болохгүй гэдгийг дахин нотлон өөрийн намтарт нэгэн томоохон амжилтыг нэмлээ.
2025 оны 9 дүгээр сарын 15-ны Даваа гарагт Токио хотноо болсон Хөнгөн атлетикийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн марафонд тэр 2 цаг 30 минут 09 секундэд барианд орж 65 дугаар байрт шалгарлаа. Энэ нь түүний дараалан оролцож буй 12 дахь дэлхийн аварга бөгөөд Б.Сэр-Од зургаан олимпийн наадамд өрсөлдсөн туршлагатай тамирчин юм.
Японы нийслэлийн төв гудамжинд болсон энэхүү уралдаанд Б.Сэр-Од маш халуун, чийглэг нөхцөлтэй тулж өрсөлдсөн нь бусад олон тамирчныг уналтад хүргэж, зарим нь барианд хүрч чадалгүй хасагдсан. Харин тэр барианд орсны дараа Citius Mag сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Ямар ч нөхцөлд би дэлхийн шилдэг марафончидтой өрсөлдөх хүсэлтэй хэвээр байна” хэмээн хэлсэн юм.
“Би энэ хөгширч байгаа биеийнхээ эсрэг өдөр бүр тэмцдэг. Гэхдээ миний бие маш хүчтэй” хэмээн тэр ярьжээ. Тэр 2023 онд The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа өөрийгөө хэрхэн Монголд тамирчин болж төлөвшсөнийг, тэр үед гүйлтийн соёл бараг хөгжөөгүй байсныг дурссан байдаг. Нэг хэсэгтээ биеийн тамирын багш, дараа нь цагдаагийн албан хаагч хийж байхдаа оройн цагаар цасан дунд бэлтгэл хийдэг байжээ. Түүний ахиц хурдтай байсан. 2003 оны Дэлхийн аваргад Бат-Очир 2 цаг 26 минут 39 секундээр 63 дугаар байрт орж, Монголын улсын рекордыг 10 минутаар шинэчилсэн. “Мөнгөн хүлэг шиг хурдан гүйж байна гэж бүгд гайхсан. Монгол хүн ингэж гүйж чадна гэж бодоогүй, энэ бол галзуурал гэж ярьж байлаа” хэмээн тэр тухайн үед дурсжээ.
Цаашид ч тэр ахиц дэвшлээ хадгалсаар ирсэн юм. 2011 онд Лондонгийн марафонд наймдугаар байрт орсон бол ердөө дөрвөн сарын дараа Солонгосын Дэгү хотноо болсон дэлхийн аваргад 19-д шалгарсан нь түүний хамгийн өндөр амжилт байв. Харин 2014 онд Фүкүока марафонд 2 цаг 08 минут 50 секундийн хувийн дээд амжилтаа тогтоосон.
Б.Сэр-Од Олимпийн наадамд 6 удаа өрсөлдсөн дэлхийн анхны марафоны тамирчин
Түүний дэлхийн аваргад гаргасан хамгийн хурдан гүйлт нь 2022 онд АНУ-ын Орегон мужийн Юджин хотод болж, 2 цаг 11 минут 39 секундэд барианд орж 26-д орсон уралдаан юм. Тухайн үед тэр 40 настай байжээ.

Энэ оны эхээр Б.Сэр-Од Шиамэний марафонд 2 цаг 13 минут 59 секунд гүйж улирлын шилдэг амжилтаа тогтоон, БНХАУ-ын Жиа Шинг хотод болсон Азийн марафоны аваргад зургаадугаар байрт шалгарсан.
Citius Mag сэтгүүл түүнээс дахин дэлхийн аваргад оролцох уу гэж асуухад тэр огт эргэлзээгүй: “Тийм ээ, би үргэлжлүүлнэ. Магадгүй дараагийн олимпод хүртэл оролцоно” хэмээн хариулж байсан удаатай. Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпод эрхээ авсан нь түүнийг олимпийн наадамд дараалан зургаан удаа өрсөлдсөн дэлхийн анхны марафоны тамирчин болгосон юм.
Тэр бол нутаг орноо марафоны спортоор тунхагласан жинхэнэ анхдагч, бараг л энэ спортын “эцэг” нь. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр тэрээр нийслэл Улаанбаатарын гудамжаар гүйж явахад хүмүүс түүнийг солиотой хүн гэж боддог байв. Гэвч өнөөдөр монголчууд ч марафонд идэвхтэй оролцдог болсон. Харин Б.Сэр-Од дахин олимпийн нээлтийн ёслолд алхахын тулд эх орныхоо шинэ үеийн авьяаслаг гүйгчдийг ялж, эхний гурван байрны нэгийг эзлэх ёстой. Учир нь нэг улсын нэрийн өмнөөс зөвхөн гурван тамирчин л гарах эрхтэй.
Тэр нийт 74 марафонд оролцож, дараалан 11 удаа хөнгөн атлетикийн дэлхийн аваргад гараанд гарсан бөгөөд 2 цаг 08 минут 50 секундын хувийн дээд амжилттай. Энэ нь Монгол улсын рекорд юм. Түүнчлэн 40 насны босго давахаас хоёрхон жилийн өмнө Японы Бива нуурын марафонд 2 цаг 09 минут 26 секунд гүйж байв.
Английн хойд хэсэгт бэлтгэл хийж байхдаа “Зигги” хочийг хүртсэн Б.Сэр-Од амжилт Элиуд Кипчогегийнх шиг дэлхийн дээд амжилтыг эвдсэнгүй ч урт удаан хугацаанд тогтвортой амжилт үзүүлэхийн үлгэр дуурайл болсон тамирчин юм. Тэрбээр марафончдын оргил нас бол 37-45 насны хооронд гэж үздэг. Энэ үед хурд ба тэсвэр төгс зохицдог гэж тэр тайлбарладаг.
Түүний хожуу үеийн амжилтад итгэлтэй байх нь аргагүй. Учир нь Б.Сэр-Од өөрөө гүйлтийг харьцангуй оройтож эхэлсэн. 2002 онд Хонконгийн марафонд оролцохоос өмнө хамгийн холдоо 12 милийн зайд л гүйж байсан аж. Тэр олон арван жилийн турш өөрийгөө туршиж, хөгжүүлж, өөртөө тохирсон арга барилыг олж тогтоожээ.
Б.Сэр-Одоос сурах хамгийн том хичээл "Өөрийн замаа өөрөө гарга"
Энэ бол Б.Сэр-Одоос сурах хамгийн том хичээл буюу өөрийн замаа өөрөө гарга. Бусдын араас хөөцөлдөж, бусад гүйгч юу хийж байгааг бодсоноос өөрийгөө төвд нь тавь. Энэ бол түүний бахархдаг баатар, Этиопын домогт гүйгч Хайле Гебреселасситэй хамт оройн зоог барих үеэр сонссон шууд зөвлөгөө төдийгүй олон жилийн бэлтгэлийн туршлагаас өөрийн эрхгүй олж харсан “алтан од” нь байв.
Б.Сэр-Од туршилт хийхээс хэзээ ч айж байсангүй. Монголын урт, хатуу өвөл дунджаар -15 хэм хүртэл хүйтэрдэг тул хурдны дасгал хийх боломжгүй. Харин тэр цас, жавартай өдрүүдэд олон цагийн турш тогтвортой хэмнэлтэйгээр гүйдэг. Мөн хэт халуунд ч гүйж, өндөрлөг газар бэлтгэл хийж, ганцаарчилж олон км туулж, гүйлтийн клубуудэд нэгдэж, Япон, Колорадо, Их Британи гээд дэлхий даяар аялж, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр ирсэн.
Элит түвшний тамирчны хувьд ч амьдралын өөр өөр үеүүдэд шинэ сорилт, гэмтэл бэртэлтэй тулгардаг. Сүүлийн жилүүдэд тэр хоёр удаа уралдааныг дундаас нь орхисон (DNF): нэг нь 2020 оны Токиогийн олимпод (өвчтэй үедээ гүйсэн), нөгөө нь энэ онд Будапештэд (нүхэнд бүдэрч хөлөө гэмтээсэн). Эдгээр нь ямар ч тамирчныг сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулах байлаа.
Гэвч Б.Сэр-Од урагшилсаар, зогсох бодолгүй. Яагаад гэвэл түүний хувьд гүйлт бол зүгээр нэг хөөцөлдөх зүйл биш, харин амьдралынх нь салшгүй хэсэг юм. Хэзээ нэгэн өдөр тэмцээнээс бүр мөсөн хөндийрөхдөө ч бусдыг дасгалжуулж, өөрийнхөө төлөө гүйсээр байх болно.
2022 онд тэр Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд өгсөн ярилцлагадаа: “Би өөрийн таашаал, эрүүл мэнд, сэтгэлийн амар амгалангийн төлөө гүйсээр байх болно. Боломжтой цаг хугацаандаа юу хийж чадах бүхнээ хийнэ” гэжээ.
Харин дундаж болон сонирхогч гүйгчдийн хувьд гүйлт нь амаргүй үүрэг эсвэл айдас мэт санагдаж, үүнээсээ гарахын тулд бусдын бэлтгэлийн загварыг хуулбарлах, “Strava”-гаа байнга шинэчлэх гэх мэтээр бодох нь элбэг. Гэвч энэ бүхнээс гарах бодит гарц, тогтвортой арга зам нь өөрөө ажилдаа дурлах, хийж буй зүйлээ үгүйсгэх аргагүй болгох, өөрт тохирсон гүйлтийн амьдралаа бүтээх явдал юм. Энэ нь таныг орон нутгийн тэмцээнд түрүүлэхэд хүргэж болно. Эсвэл Олимпод хүргэж ч мэднэ. Аль нь ч байсан гүйлт, гүйлт хэвээрээ л байх болно.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайртай2 хөдөлмөрч хүүхдүүдээ улам их амжилт хүсье эрүүл энх сайн сайханыг хүсэн спортын өндөр амжилт хүсэн ерөөе
Долгор багшдаа мэнд хүргэе
ERH EE AVCH CHADAJ BVAL HED CH ORSON HEND YUNII HAMAA B H VEDEE....
Хөгшин хүнд дарагдаж байгаа бол яааж Дэлхийнд гарах вэ дээ хө
Үнэхээр бахархаж байна, амжилт хүсье
Энэ одоо болиосой, өчнөөн сайхан з�##�уусын боломжийг хулгайллаа. Хайран сайхан з�##�уус энэнд дарагдаад карьераа өндөрлүүлж байгаадаа
teneg g###g
З�##�уучууд нь даанч энэ хүнийгээ барахгүй байна л даа. З�##�уучуудад боломж бүх юм нээлттэй.
Энэ хүнд дарагдаж байв�##� яаж тив дэлхийн тэмцээнд орж чадах юм ялж бж л орно биз дээ эсвэл үгүй юу аан ЭНХЭЭ
Ш�##�гуурыг нь хангаж чадв�##� та бид бүгдээрээ ч оролцож болно шүү дээ!!! ккк. Асуудлын гол нь улс эх орныхоо нэрийг мандуулж энэ хүн л тэр ш�##�гуурт хүрч тэнцэж "чадаад" байна даа!!!!
Харин тиим