Э.Бат-Үүл: Надаас огт мэдүүлэг аваагүй атлаа мөнгө угаах хэргээр яллажээ, арай ч дээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг хүү Б.Чулуудай болон нэр бүхий этгээдүүдийн хамт албан тушаал урвуулан ашигласан хэргээр 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Улмаар 60 хавтас бүхий хэргийг шүүхэд шилжүүлэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан билээ. Хэрэгт дахин мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж дууссанаар өнөөдөр шүүх хурлын товыг зарласан байв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.
Харин уг асуудалтай холбоотойгоор Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудаснаа “Гурав дахь шүүх дээрээ явж байна. Надаас огт мэдүүлэг аваагүй атлаа мөнгө угаах хэргээр яллажээ. Арай ч дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Ташрамд дурдахад, Хотын дарга асан ойрын өдрүүдэд мөн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЕТГ-ын дарга З.Энхболд нарыг гүтгэсэн гэх хэргээр шүүхийн хаалга татаад байгаа билээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene uneheer gemgui hun monuu Zorigiin gert m#lgaigaa martaad baatar boldog hun dee
bat uul bolj bolj shorond ni hiih heregtei